УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр

0

УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан УИХ-ын гишүүд хувцаслах соёлд суралцах шаардлагатай байна гэж олон нийтийн сүлжээнд бичжээ.

Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д “Хятадын олон улсын импортын VII экспо”-д оролцож байгаа юм. Түүнийг дагалдан Засгийн газрын гишүүд хамт айлчилж байгаа.

Харин олон нийтийн сүлжээнд Засгийн газрын гишүүдийн хувцаслалт багагүй шүүмжлэлд өртөөд байна. Тодруулбал, Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр, Хяналт үнэлгээний сайд Э.Одбаяр нарын хувцаслалтыг шүүмжлэх иргэд олон байна.

УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан УИХ-ын гишүүд хувцаслах соёлд суралцах шаардлагатай байна гэж олон нийтийн сүлжээнд бичжээ.

Тэрээр “Хаана хэнийг төлөөлж юу хийж яваагаа ойлгохгүй улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр. Айлчилж яваа улсаа, эх орноо боддоггүй юм гэхэд ядаж хашиж байгаа албан тушаал, өөрийгөө хүндлэх ухамсартай баймаар юм даа…” гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *