Шүүх: Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг бүхэлд нь хаалттай явуулна

0

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал энэ сарын 7-нд товлогдсон бөгөөд нээлттэй хийх хүсэлтийг Монголын сэтгүүлчдийн эвлэл, мөн түүний ар гэрийн зүгээс гаргаад буй.

Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс дараах мэдээллийг гаргалаа.

Мэдэгдэлд, Иргэн Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны есдүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, холбогдох ажиллагаа хийж, хэргийг хэлэлцэх давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг 2024 оны  арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 10.00 цагт эхлэн явуулахаар товлосон.

Уг эрүүгийн хэргийг нээлттэй явуулах, эсхүл зарим хэсгийг нээлттэй явуулах, цаашлаад шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох тухай хүсэлт, санал, шаардлагууд нэр бүхий Улсын Их хурлын гишүүд, Хүний эрхийн үндэсний комисс, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэх зэрэг байгууллага, нэр бүхий зарим иргэдээс удаа дараа ирүүлж байгаа бөгөөд тухай бүрт нь зохих хариуг бичгээр хуульд заасан журмын дагуу өгсөн болно. Гэвч, цаашид уг асуудалтай холбоотой мэдээллийг олон нийтэд өгөх шаардлагатай гэж үзсэн тул энэхүү процессын тойм гаргаж байна.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хамгаалах шаардлагатай, өсвөр насны яллагдагч, арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна” гэж заасан.

Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэрэг төрийн маш нууцын зэрэглэлд хамаарсан баримт, мэдээлэл авагдсан төдийгүй, хэргийн зарим хохирогч нь бага насны хүүхэд болон хүний эмзэг мэдээллийг хамгаалах шаардлагатай мэдээллүүд агуулсан тул хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулах зохицуулалттай байна.

Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах, эсхүл зарим хэсгийг нээлттэй, заримыг нь хаалттай явуулахаар шийдвэрлэх эрх тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүний эрх хэмжээнд хамаарахгүй байна.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 17.1-д заасан өөр өөр нууцын зэрэглэлтэй мэдээллийг агуулсан бичиг, бусад зүйлд хамгийн өндөр нууцын зэрэглэлээр нийтэд нь тэмдэглэгээ хийнэ” гэж заасныг үндэслэн төрийн нууцад хамаарах мэдээлэл бүхий хавтаст хэрэг нь бүхэлдээ “Маш нууц”-ын зэрэглэлд хамаарч нийтэд нь тэмдэглэгээ хийнэ. Тодруулбал, Н.Өнөрцэцэгт холбогдох төрийн “маш нууц”-ын зэрэглэлтэй мэдээлэл, баримт хавсаргасан хавтаст хэрэг нь бүхэлдээ дээрх хуульд заасны дагуу буюу маш нууцын зэрэглэлд хамаарах тул шүүх хуралдааны зарим хэсгийг нээлттэй явуулах хууль зүйн боломжгүй болно.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “бусад оролцогч” гэж гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, хөндлөнгийн гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг; 1.13 дахь заалтад “оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг ойлгохоор заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, оролцогч оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол оролцуулна” гэж заасан тул Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн оролцогч биш этгээдийг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй болохыг мэдэгдэж байна гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *