Барилгын гадна фасадын материалын чанар, стандартын өнөөгийн байдлыг хэлэлцэнэ

0

“Барилгын гадна фасадын материалын чанар, стандарт, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 6-ны 14:00 цагт Нийслэлийн Онцгой Байдлын Байгууллагын байранд зохион байгуулахаар товложээ.
Уг чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд болон салбарын төрийн бус
байгууллагуудыг хэлэлцүүлэгт оролцохыг Нийслэлийн Хяналт Шалгалтын Газраас урив.
Хэлэлцүүлгийг Нийслэлийн Онцгой байдлын газар, Хот байгуулалт, барилга, Орон сууцжуулалтын яамтай хамтран зохион байгуулах бөгөөд чанарын шаардлага хангасан
материалаар фасадыг хийгээгүйгээс гал түймэрт өртөх аюул ихтэй байдаг тул цаашид үүнд анхаарах зэрэг зөвлөгөөг мэргэжлийн байгууллагаас өгөх юм байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *