Хэнтийн Баян-Адаргад хамгийн их буюу 18 см цасан бүрхүүл тогтоод байна

0

Өнөө өглөөний буюу 11 дүгээр сарын 5-ны цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0.0-18.0 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Хэнтийн Баян-Адаргад 18.0 см, Баянхонгорын Баянбулаг, Жаргалант, Гурванбулаг, Дорнодын Булган, Хэнтийн Батноров, Дадалд 9.0-12.0 см, бусад хэсгээр 0.0-7.0 см цасан бүрхүүлтэй байгаа
юм байна.
11 дүгээр сарын 07-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр
цас орж, салхи шуургатай байх ба ихэнх нутгаар хүйтрэхийг цаг уурын байгууллагаас
анхааруулаад байгаа билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *