Төсвийн алдаа У.Хүрэлсүхэд хожил өгч, Л.Оюун-Эрдэнэ сайд нарынхаа шуналд бүдэрлээ
У.Хүрэлсүх Төрийн тэргүүн болсноосоо хойших гурван жилийн хугацаанд улсын төсөвт хориг тавих эрхээ эдлээгүй. Харин энэ удаа төсөвт хэсэгчилсэн хориг тавих нь уу гэсэн хүлээлт үүсэв. Яг энэ эрчмээр хөшигний ард Ерөнхийлөгчийн инститүцийн эрх мэдэл чангарч, сайд нарынхаа ойр зуурх шуналд “хүлцсэн” Л.Оюун-Эрдэнэд үүн дээр ямар нэгэн арга хэмжээ авахаас өөр гарцгүй, ийм нөхцөл байдал үүсэв.
Уг агуулгуудыг тойруулж, улс төрийн нюанс тайлбарлаж байна.
Л.Оюун-Эрдэнийн алдаа юу байв
Нэг. Гацууртын Б.Чинбатын охин Номинг хэт давраав
Ерөөсөө нүүдлээ дандаа ахиулаад, аливаад илүү шунадаг аавынхаа маневрыг Ч.Номин сайд, УИХ-ын гишүүн, дахин сайдын алба хашихдаа яг тэр чигт нь ашиглав. МАН-ын саарал байр луу орж үзээгүй шахам намаас онхи хол явахад нь Л.Оюун-Эрдэнэ түүнд сайдын суудал өгч байв. Улмаар МАН-ын хамгийн сайн суурьтай СХД-т нэр дэвшүүлж, УИХ-ын гишүүн болгов.
Энэ зуур Ч.Номин сайдынхаа хувиар асар хөдөлмөрч ажилласан нь үнэн. Гэвчиг Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах Б.Баатарт төсвөөс мөнгө гаргаж өгөх замаар өөрийнхөө төсвийг ч тасралтгүй томруулсаар байв. Тэр саях сонгуулийн дараа ЗГХЭГ-ын дарга болох гэж үзсэн. Түүнийг нь Л.Оюун-Эрдэнэ зөвшөөрөөгүй ч СОЁЛ+Спорт, Аялал жуулчлал, Залуучууд гэсэн категориудыг түүнд өгсөн юм.
Харахад, энэ нь гуравхан нэршил хэдий ч Соёлын яаманд үнэндээ дээрх үгсээр дамжуулан, Ч.Номин эрх хэмжээгээ нэмэх хангалттай сайн нөхцөл бүрдсэн. Төсөв дээр аливаа дүн тавиулахаар хөөцөлдөхдөө эхлээд Б.Жавхлан сайдаас гуйж, дараа нь Ерөнхийлөгч дээр орох, ЗГХЭГ-т нөлөөлөх зэргээр Ч.Номн уйгагүй ажилладаг.
Дээрээс нь Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газар бүрдүүлээд, аливаад баахан хүлцэнгүй болох цаг үгийг Ч.Номин яг аавынхаа нүүдэл ахиулж, шунадаг байдлаар ашиглав. Эдүгээ түүнийг тойрсон энэ их бүлли нь түүний хэт шуналаас, Л.Оюун-Эрдэнийн хүлцэнгүй байдлаас л үүдэв.
Одоо харин түүнийийм байдалд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх буугаад өгчихвөл ихэд муухай харагдана. Тэгэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төсөвт хэсэгчилсэн хориг тавьбал Ч.Номингийн сайдын багцыг илүү төвлөрч харах биз ээ.
Хоёр. Н.Учрал, Б.Жавхлан нар хэт хаан заан мэт авирлаж, таалагдаагүй бүхнээ зандрах болов
Сангийн сайд нар албаа удаан хашихаараа Засгийн газрын тэргүүнээ “базчих” гээд байдаг. Үүнийг Ч.Хүрэлбаатарын үгнээс огт гарахаа байсан У.Хүрэлсүхийн өмнөх кэйсээс ч харж болно. Бүх хүн өөрийг нь гуйж хандаад байхаар Сангийн сайд нарын хувь ааш аяг ч ихээхэн эвдрэх нь бий. Юм л болбол агсарч, элдвээр гишүүдийг доромжилж явдаг байсан Ч.Хүрэлбаатарын дүрийг Б.Жавхлан эдүгээ хэтрүүлэн харуулах болсон.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал гэхэд саяхан чуулганы хуралдаанд оролцохдоо бусад гишүүдийн илэрхийлж болохгүй гэсэн байр суурийг заагаад явж байх жишээтэй. Өөрөө өмнө нь хийд байсан ажлаа буюу хиймэл дагуулаа ярьж болж буй атлаа Т.Энхтүвшин гишүүнийг МХАҮТ-ийг төлөөлж ярилаа гэж буруутгах нь асар их дүрдээ орсон хувь хүний л араншин юм.
Төрийн ажил хийж буйгаа нэг дайн байлдаанд орж буй сүржин итгэл үнэмшлээр харж, тэгэнгээ салбхраа тэр чигт нь хувийн сонирхлын талбай болгочихдог сайд нартай Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байна. Сонгуулиар намдаа 80 тэрбумыг оруулсан гэгдэж буй Б.Чойжилсүрэн ухаандаа салбараа дахин авахдаа яаж гийгүүлэв. ХҮН нам, АН-ынхантай нийлж, зах зээлийн жамаараа хөгжиж чадаагүй талбараас мөнгө хийхээр, хувийн барилгуудынхаа тог цахилгааныг цэгцлэхэд л анхаарч байна.
Түүнд өмнө нь Х.Нямбаатар хань бараа болж байсан бол эдүгээ эсрэгээрээ ахуйн өндөр шуналтай, хаа хамаагүй газраас ч хамаагүй мөнгө босгох шуналаар дүүрсэн хэдэн сайд нар л байна. Хүрээлэл нь ийм байхаар хүссэн хүсээгүй муу л төсөв боогдох юм. Засгийн газар төсвөө эвдүүлэх, цаашлаад нэр бүхий сайд нар нь маш муу нэрд унахын аль нь ч Л.Оюун-Эрдэнэд ашигтай тусахгүй. Харин ч эсрэгээрээ шинэ танхимын дархлааг нь баахан сулруулж, хэрэг мандаад байхад ч өөрсийдөөгөө өмөөрөөд, тэггэрээс бууж ирэхгүй байгаа хэдэн пээдгэр сайд нартай л сууна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ямар байгаа вэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдрэмж асар өндөр хүн. Тэр энэ удаа төсвийн хуульд хэсэгчилсэн хориг тавьж мэднэ гэх хүлээлт үүсгэв. Олон нийтийн ийм хүсэмжийг тэрбээр дагангаа намынхаа дүү нарт халуун жин тавьчих боломж байна. Өмнө нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга МАН парламентад үнэмлэхүй олонх байх үед таван удаа төсөвт хэсэгчилсэн болон бүхэлд нь хориг тавьж байв. МАН эрх мэдэлдээ ташуурч явахад энэ бас сайн л сэрүүлэг болдог байлаа.
Харин энэ удаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төсөвт хориг тавьбал их өөр. Үүнд бэлтгэж буй мэтээр түүнтэй аль ойр харилцаатай гишүүд нам дотроосоо тэсэрч, төсвөө шүүмжлэх болов. Эдүгээ Засгийн газар, УИХ-ын түвшинд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүхэл бүтэн баг, арми бүрдчихээд байна. Ерөнхийлөгч хориг тавих аваас энэ нэгдэл шууд ил гарч ажиллана гэсэн үг.
Нийгэмд үзүүлэх жингээрээ ч тэр төсвөө хамгаалах үүрэгтэй Засгийн газраас тэс өөр ариун өнгөтэй харагдана. Яг ийм байдлаар Засгийн газрыг өөрсдөө алдах эгзгийг хүлээж байсан мэт ашигтай цаг үе ч тохиож байна. Бүрэн эрхээ Үндсэн хуулиар үргэлжлүүлэх хүсэлтэй яваа У.Хүрэлсүхэд одоо улстөрийн дотоод орчиндоо хүчирхэгжих нь, олон нийтэд илүү хүлээн завшөөрөгдөх нь маш чухал асуудлаар эрэмбэлэгдэх болсон.
У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн байхдаа танхимд нь болон өөрт нь хэт өгдөр эрсдэл үүсгэж байгаа шуудхан огцруулчихдаг байв. Тэгж олон нийтээр алга ташуулаад, өөрөө урагшаа явах аргыг илүүд үзсээр ирсэн. Харин Д.Оюун-Эрдэнэ ахынхаа энэ замаар алхаагүй.
Тэр танхимаасаа нэг ч сайдын шүдийг сугалсан түүх үүсгээгүй. Ихэвчлэн өөр бусдын хүсэлтээр томилогдсон сайд нхртай ажиллаж бхыссн ч тэр хэнийг ч огцруулаагүй юм.
Харин энэ удаа Л.Оюун-Эрдэнэ нэр бүхий сайд нараа танхимаасаа явуулах уу. Эсвэл өөр арга замаар тэдэнд сануулга өгөх үү. Ямар ч байсан л нэг үылдэл хийхээс өөр аргагүй болж байна. Учир нь сайд нарынх нь энэ их маргааг дагуулсан төсөв, хувийн амбиц, ашиг сонирхол инститүц хоорондын эрх мэдлийн тэмцэлд Засгийн газрын хүчийг шууд сулруулах эрсдэлтэй юм. Үүн дээр У.Хүрэлсүх төрийн тэргүүний хувиар хэрхэн хожил авахаа ч сайн мэдэж байгаа. Тэр ил хлриг тавихгүй өнгөрлөа далд заавал дүү нарынхаа баадууг чангалах л билээ…