“Америкийн дуу хоолой” радио Н.Өнөрцэцэгийн шүүхийн талаар мэдээлэв

0

Монголын давж заалдах шатны шүүх өнгөрсөн пүрэв гарагт сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

“Зариг” мэдээллийн сайтын эрхлэгч Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал өнгөрсөн долдугаар сард хаалттай болж, дөрвөн жил есөн сарын хорих ялаар шийтгүүлсэн. Эрх баригчид түүнийг худал мэдээлэл тараасан, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, хувийн нууцыг задруулсан, улсын нууцыг хууль бусаар олж авсан хэргээр буруутгасан юм.

Н.Өнөрцэцэгийг сурвалжилсан, хөндсөн асуудлаар нь монголчууд сайн мэддэг. Тухайлбал, Монгол Улсын Хөгжлийн банканд зээлээ төлж чадаагүй компаниудын талаар, Буддын шашны дотуур байрны бэлгийн хүчирхийллийг илрүүлж, цэргийн хүчирхийллийг илчилсэн юм.

“Тэрбээр өмнө нь ажилтай холбоотой хууль эрх зүйн аюул заналхийлэлтэй тулгарч байсан. Тодруулбал 2019 онд 12 удаа, 2020 онд дөрвөн удаа нэр төрд халдсан гомдол, мэдээллийг улс төрчдөөс түүнд ирүүлж байжээ” гэж Олон улсын сэтгүүлчдийн холбооноос мэдэгдэв.

Мөн “Америкийн дуу хоолой” радиод Хэвлэл мэдээллийн хуульч Галбаатарын Лхагвасүрэн ярилцлага өгөхдөө, “Өнөрцэцэгийг буруутгасан эрүүгийн зарим хууль нь хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж, сэтгүүлчдийг олон нийтэд мэдээлснийх нь төлөө шийтгэж, Үндсэн хуулиар олгогдсон хэвлэлийн эрх чөлөөний эрхийг зөрчиж байгаа нь үндэслэлгүй юм” гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *