“Бэлтэс мөрөн“ ХХК-ийн үүсгэн байгуулагч шүүгдэгч Р.Бузмаа нарт холбогдох хэргийн шүүх хурал засварлалаа
Хөвсгөл аймгийн шүүхэд “Бэлтэс мөрөн ХХК-ны сүлжээний залилан” гэх тодотголтой яллагдагч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан завсарлалаа. Шүүх хурал энэ сарын 13-ны өдрийн 14:00 цаг хүртэл хойшлов.
Иргэдэд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын “Соёмбо” танхимд энэ сарын 5-ны өдрөөс эхэлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэхээр ийн завсарлав?.
Эх сурвалж: Ubn.mn