Б.Пүрэвдорж: Төсвийг улам сайн шүүмжлээрэй, Д.Энхтүвшин гишүүн ээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдөр 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж үг хэлэв.
Тэрбээр “УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинд хэлэхэд төсвийг улам сайн шүүмжлээрэй. Би тан руу өмнө нь төсвийн асуудлаар ярьж байсан зүйлсээ явуулна. Төсвийг шүүмжлэх ажлаа би хойш тавиагүй. Нэг сайд 500-600 сая төгрөгөөр хурал, семинар хийдэг явдал хэрээх хэтэрлээ. Баахан хурал семинар хийж сонгогчдын саналыг татсан.
Төсөвт 4-5 жил дамжнаж ашиглалтад орох 1.7 тэрбумыг бууруулаад Ховд аймгийн Цэвэрлэх байгууламжид 1.7 тэрбумыг тусгасан. Энэ асуудлыг С.Бямбацогт сайд 11 жилийн турш ярьсан. Хүн болгонд хүсэлт тавьдаг учраас, Ховдод энэ жил АН ялсан учраас би тэр төсвийг тавьсан юм. Цэвэрлэх байгууламж ашиглалтад орвол Түүхий эд боловсруулах үйлдвэр ашиглалтад орно. Намайг шүүмжлэнгээ Ховд даяар алдаршуулж өгсөн танд баярлалаа” гэв.