Зууны талыг туулан эгшиглэсэн “Анхны хайрын дуу”
…Хайрын нандин сэтгэл….
Хаашаа намайг хөтөлнө вэ..
Хүн, хүний амьдралын нэгэн үеийн эсвэл насан туршийн догдлол, баяр гунигийн нулимс, хайр дурлалын дундуур зууны талыг туулан эгшиглэсэн “Анхны хайрын дуу” бүтсэн түүхийг уншигчдадаа хүргэж байна. Тухайн дуу “Мартагдашгүй намар” киноны Сарнайгийн дүрийн дотоод сэтгэлийн “хэл” юм. Сонсмогц л мөчиртөө сэрвэлзэх навчис мэт, сэтгэл гэгэлзэн булгилах буюу
Ийм учигт кино найруулагч Х.Дамдин (МУУГЗ), дүрийн амсаж байгаа анхны хайр, түүнийхээ тухай бодлыг дуугаар илэрхийлэхийг хүсэж, хөгжмийн зохиолч Д.Жанчивт (МУУГЗ) хандсан аж. Тэд олон уран бүтээлд хамтран ажилласан боловч дуу хийхээр анх удаа нэгнээ зорьсон нь энэ. Нэгэн ярилцлагадаа хөгжмийн зохиолч Д.Жанчивт киноныхоо өгүүлэмж, үйл явдлыг ярьж өгчээ. Дөнгөж арав төгсөөд оюутан болсон залуус хөдөлмөрийн амтыг мэдрэхээр намрын ажилд явж байгаа бөгөөд тэдний дунд хайр сэтгэл, үерхэж найзална гэх мэтийг ярин С.Дашдооровоор (АУЗ) шүлгийг нь бичүүлэхээр болжээ.
Зохиолч С.Дашдооров дууны шүлэг бичиж ирсэн нь найруулагчийн сэтгэлд буухгүй, өөрийнх нь төсөөллөөс өөрөөр байсан гэдэг. Гэтэл хөгжмийн зохиолч, найрагч хоёрын санаа нийлээд байсан тул “аяыг нь хий, сонсож байж болъё” хэмээжээ…..
“Дэнжийн цэцгүүд шиг ганхаж явтал…
Дэрсхэн хонгор чи минь учирлаа…”
Зун цагийн бороо зөөлөн шивэрсэн өдөр. Хөгжмийн зохиолчийн санаанд “Хайрын нандин сэтгэл хаанаас ирдэг юм бэ” гэх мөр л бодогдоод байж. Аяыг нь хүртэл асуултаар төгсгөх хэрэгтэй болсон байна. Дуугаа бэлэн болгочихоод найруулагч Х.Дамдинд хандтал нэг л чамлангуй байсаар…
Сонирхолтой нь гол дүрийн хоёрын хамт суугаа хэсгийн сцен ч бороотой өдөр хийгджээ. “Анхны хайрын дуу”-нд хөгжмийн зохиолч мэдрэмж, авьяасаа шигтгэн симфоны босоо ятгаар борооны дуслыг илэрхийлэн гаргаж, ганцхан эгшгээр дэвсгэр хийсэн хэмээн ярьсан нь бий. Уг дууг амьдруулахад дуучин Б.Нандинцэцэгийг тохирно хэмээн боджээ. Харин гитаристаар С.Баатарсүхийг сонгож, утга санааг ярьж, нотыг нь өгөөд явуулсан байна. Тэгэхдээ хоёр хоног л сайн сургуулилалт хийгээд ир гэж л дээ. Харин хоёр хоногийн дараа сонсоход нэг л биш байна шүү. Д.Жанчив, дуучинд хандан, “Чи чинь н.Наранбаатартайгаа хайр сэтгэлтэй байж суусан юм байгаа биз дээ, чи ингэж дуулдаг юм уу” гээд л загнаж уйлуулсан удаа ч бий агаад тухайн дууг дуулахын тулд Б.Нандинцэцэг дуучин хэрхэн хичээсэн нь илт мэдрэгдэнэ. Дуу хэмээх зүйл хүний сэтгэлийн нарийн, нандин утсыг хөндөж, дээр нь өөрийн утгаар бүжиглэгч гэмээр. Ийм бодсны учгийг тайлвал Сайрнайгийн дүрд тоглосон жүжигчин уйлахын тулд “Зуурдын сэтгэл” гэх япон киноны дууг олж тавьж өгөөч хэмээн хүссэн хэмээн дурссан найруулагчийн яриа бий.
Дурсамж, хайрын сэтгэлийн сэрээж, өн удаан жил дуулагдсаар, эсвэл сонссоор байх дууг тэд бүтээжээ
Алаг зүрх түшээд ирдэг анхны хайр,
Анхны хайр хаанаас ирдэг юм бэ?