Н.Алтанхуяг: Засгийн газарт сэтгэл, зүрх дутаж байна
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Тэрбээр “Энэ Засгийн газарт улс орныхоо хөгжил, аж ахуй нэгжүүдээ хөл дээр нь босгох бодлого алга байна. Мөн сэтгэл дутаж байна. Муйхар зүйл оруулж ирээд УИХ дээр хэлэлцэж байгаа дүр эсгэж байна. Ингэж болохгүй. УИХ-ын гишүүд биднийг молигдож байгаа юм байна. Иргэдийн итгэл алдарсан. Төсөвөө татаж аваад, засаж янзлаад оруулаад ир гэж зөндөө хэллээ” гэв.