Л. Гантөмөр: Төрд маш их халамжийн зардал байгаа. Гишүүд попрохгүйгээр танаж болох зардлуудаа хэл
Улсын их хурын чуулганаар 2025 оны төсвийг
хэлэлцэж байна. Бид Тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөрөөс цаг үеийн
асуудлаар тодрууллаа.
Л.Гантөмөр: 2024 онд бүх хүний цалин нэмэгдсэн,
тэтгэвэр нэмэгдсэн, хоршоо руу зээл гарсан. Халамж
бол ковидын үеэр асар их тэлсэн.
Бүтэн хоёр сар төсвийн хэлэлцүүлэг хийсэн. Хоёр
хэлэлцүүлгийн ар дээр тодорхой санал гаргаад Засаг
руу хандаж байгаа нь буруу. УИХ өөрөө төсөв хасах бүрэн эрхтэй. Гэхдээ хэний төсвийг хасах юм,
ээжүүдийн мөнгө халамжаа хасах юм уу? Манай төрд
маш их халамжийн зардал байгаа. Үүн дээр улс
төрийн шийдэл гаргах хэрэгтэй.
УИХ дээр саналаа гаргаад тэгээд дэмж л дээ.
Бууруулах зардлуудаа танилцуулаад бууруулж болно.
Засгийн газар төсвөө эргүүлж татахгүй. УИХ-ын
гишүүд попрохгүйгээр танаж болох зардлуудаараа
санал гаргах хэрэгтэй” гэлээ.