МЕГА ТӨСЛҮҮД: 33 жилийн “гацаа”-наас гарч буй Эгийн голын усан цахилгаан станц

0

Мэдээллийн Зөв.мн сайт “Бүсчилсэн хөгжлийн үзэл
баримтлал”, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Алсын хараа 2050” урт
хугацааны хөгжлийн зорилттой уялдуулан хэрэгжүүлж
буй 14 мега төслийг цувралаар танилцуулж байгаа

Энэ удаад бид 14 төсөл дотор буй хоёр усан цахилгаан станцын нэг, 300 МВт хүчин чадалтай Эгийн голын
УЦС-ын төслийг танилцуулж байна.
ОХУ /ЗХУ/ барихыг зөвлөж, ОХУ “гацаасан” төсөл
Монгол Улс газар нутаг дээрээ усан цахилгаан станц
барих асуудлыг 1960-аад оноос эхлэн
судалжээ. Судалгааг тухайн үеийн 3ХУ-ын
мэргэжилтнүүд гүйцэтгэж, Сэлэнгэ мөрний цутгал
Орхон, Эг, Туул гол дээр УЦС байгуулах боломжийг
судалж, эдгээр голууд дээр нийтдээ.500
мегаваттын хүчин чадалтай станц байгуулах
боломжтой гэдгийг тогтоосон байна.
Улмаар 1970-аад онд манай эрх баригчдад хандаж,
Усан цахилгаан станц барихыг албан ёсоор зөвлөсөн
байдаг. Үүнийг дурдахын учир гэвэл, 3ХУ-аас
зээлдсэн 11 тэрбум шилжих рублийн өрийг ОХУ
манайхаас нэхэмжилж, тодорхой хэмжээний мөнгө авсан учир өөрсдийгөө ЗХУ-ын үргэлжлэл гэж үздэг
гэсэн үг, тиймээс өөрсдөө бидэнд УЦС барихыг
зөвлөсөн гэдэг ойлголт өгөхийн тулд юм.

ЗХУ ийнхүү зөвлөснөөс хойш манай улс хэрэгжүүлэхээр шийдсэн хамгийн эхний УЦС-ын төсөл нь Эгийн голын Уцс-ын төсөл юм. 1960, 1970-аад он бол манай улсад үйлдвэрлэл эрчимтэй өсөн нэмэгдэж байсан ч нүүрсний томоохон орд хараахан
илрүүлж амжаагүй, эрчим хүч дутагдалтай үе учраас
УЦС-ыг эрчим хүчний хэрэгцээг хангах наг эх үүсвэр
гэж үзэн нэлээд анхаарал хандуулж байсан байна.
Гэвч ажил хэрэг болгож амжилгүй байсаар 1990-ээд
онтой золгосон юм.
Харин ЗХУ задарсны дараа буюу 1991 оноос идэвхтэй ажиллах болжээ. Тодруулбал, Итали,
Швейцарийн эрдэмтэдтэй хамтран байгаль орчны
нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийж, Азийн
хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй
тусламжаар анхны ТЭЗҮ-ийг гүйцэтгэжээ.
Энэ зуурт /1995 онд/ төслийн цаашдын хувь заяанд
шийдвэрлэх нөлөө үзүүлсэн нэг үйл явдал болсон нь
Монгол Улс хил дамжиж урсдаг гол мөрөн, усны нөөцийн талаар баримтлах бодлогын баримт бичиг,
гэрээг ОХУ-тай байгуулсан явдал юм. Олон нийт
тэрхүү гэрээг Монгол Улс хил дамжсан гол мөрөн
дээрээ УЦС барихаар бол ОХУ-тай заавал зөвшилцөх
Үүрэг хулээсэн гэж ташаа ойлгох нь бий. үнэндээ
Хил дамжиж өнгөрөх гол мөрөн дээр барилга
байгууламж, нөөцлүүр барих бол нөгөө талдаа
Mонголд ашигтай Тийм ч учраас ОХУ Эгийн голын УЦС-ыг /Шүрэнгийн
УЦС, Улз гол дээр ус нөөцлүүр байгуулах төсөл ч
орно/ албан ёсоор хэзээ ч эсэргүүцэж байгаагүй,
тэгэх хууль эрхзүйн үндэслэл байхгүй. Харин Төрийн
бус байгууллагуудаар дамжуулан гацаасаар
Өнөөдрийг хүрсэн байдаг.

Төслийн явцаас харахад, М.Энхболдын Засгийн газар
Эгийн голын УЦС-ыг барихаар нэлээд идэвхитэй
ажиллаж, урагшилсан ч С.Баярын Засгийн газрын
Үед зогссон байдал харагдана. Гэхдээ
Н.Алтанхуягийн Засгийн газрын үед буюу 2013 оноос
хүчин чармайлт эргэн сэргэж /2017 онд барилга
угрсалтын ажлыг эхлүүлсэн ч ЮНЕСКО-гийн
шахалтаар зогсоосон/, түүнээс хойш тасралтгүй
Үргэлжилсээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед
ажил хэрэг болох бодитой боломж бүрдээд байна.
“Эгийн голын УЦС” гацаанаас гарах боломж хэрхэн бүрдэв.
33 жил гацах хооронд болсон үйл явцыг бичнэ гэвэл
“Хүрээний бузрыг уудалбал далай” гэдэг шиг л юм
болно. Элэг нэгт Буриадын БНУ-ын Еренхийлөгч нь
ТББ-ынхаа тэргүүнийг дагуулж Москвад очоод Төрийн ДУМ-д “Эг, Шүрэнг зогсоогоод өгөөч дээ” гэж гуйснаас өгсүүлээд элдэв юм болсныг бичсэнгүй, уур
хурч, эд, эс бохирдлыг бизэ. Тиймээс товчильё.
Еренхийдөө төсөл хэрэгжихэд ОХУ-ын төр, төрийн
бус байгууллагууд гэсэн хоёр саад байснаас суулийнх
нь илуу бодитой байлаа. Тэд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороогоор хориг тавиулсан байв. Харин ДӨХ
2021 онд шийдвэрээ эргэн харж, нэмэлт судалгаа
хийлгэхээр болж, тендерт шалгарсан Франц Улсын
“БРЛ инженеринг” компани, Монгол Улсын “Престиж инженеринг” ХХК, “Санни трейд” ХХК-ийн компанийн түншлэл уг станцын Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын
биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийн
нэмэлт судалгааны ажлыг гүйцэтгэн, 2022 онд
Дэлхийн өвийн хороонд хүлээлгэж өгсөн байдаг.

Сэлэнгэ мөрөн болон түүний цутгал голууд дээр
баригдах усан цахилгаан станцын төслийг танилцуулах
бүх нийтийн сонсгол. 2017.III.21, ОХУ, Наушки хот.
Энэ бол төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд
манай улсаас гаргасан хүчин чармайлт, монгол
төрийн нэг л жишээн бөгөөд өнгөрсөн хугацаанд
гурван ч удаа ТЭЗУ /220 МВт-аар хоёр, 310 МВт-аар нэг/ боловсруулж, 78 тэрбум төгрөг зарлагадсан
гэсэн тооцоо бий.
Ингэж хөөцөлдсөний эцэст ОХУ өнгөрсөн есдүгээр
сард В.Путины Монголд хийсэн айлчлалын үеэр
төрийн түвшинд анх удаа байр сууриа илэрхийлж,
эрдэмтдийн хамтарсан баг гарган, станц барих
асуудлыг шийдвэрлье гэдэг санал гаргасан билээ.

Ингэснээр манай талаас өмнө нь хийлгэсэн бүх
судалгаанууд үгүйсгэгдсэн нь хорлонтой ч ОХУ-аас
төрийн түвшинд амлалт авч чадсан нь том амжилт
юм. Учир нь, өнгөрсөн хугацаанд бид мөнгөө дэмий
Үрээгүй, бидэнд хийсэн ажлуудын үр дүн байгаа.
Францын “Трактебел” компаниар төслийн Байгаль нуурт үзүүлэх нөлөөллийг судлуулахад 0.023 хувь
буюу мэдэгдэхгүй гэж гарсан. Гурван жилийн дараа
нөлөөлөл бүр 0.0 болно гэжээ. Энэ “Трактебел” бол олон улсад 600 гаруй усан цахилгаан станцын төсөлд
Үнэлгээ хийсэн, чансаагаараа дэлхийд гуравдугаарт
эрэмбэлэгддэг асар их туршлагатай компани. ОХУ-
ын Богучанскийн УЦС-ын төсөлд ч хамтарч байсан
учраас хамтарсан багийн судалгаа нааштай гарах нь
бараг ойлгомжтой.
Дээр нь нэмээд хэлэхэд ОХУ-ын нөлөөллөөр
Буриадын нэр бүхий төрийн бус байгууллага л
ЮНЕСКОД хандаад байдгаас биш, ашиг сонирхлын
зөрчилгүй эрдэмтэд нь Эгийн гол дээр улирлын
тохируулгатай УЦС барих нь Байгаль нуурт харин ч
эерэг нөлөөтэй гэсэн байр суурь илэрхийлдгийг
дурдах естой.
Түүнчлэн , ЮНЕСКО-гийн толгой байгууллага болох
НҮБ-ын ЕНБД Антониу Гуттерриш Эгийн голын УЦС-
ын төсөлд бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.
“Эгийн голын УЦС” баригдахын ач холбогдол буюу
Эрчим хүчнээс илүү чухал зүйлс

Төсөл хэрэгжсэнээр Төвийн бүсийн хэрэглэгчид
ОХУ-аас эрчим хүч авахаа бүрэн больж, жил бүр 25 сая ам.долларын гадагшаа урсгалыг зогсооно.
439,000 тонн нүүрс шатаахаас сэргийлж /Энэ хэмжээний ДЦС- хэрэглээ/,709,000 тонн
хүлэмжийн хий агаарт дэгдэхгүй гэсэн тоцоолол
байна. Гэхдээ өөр ач холбогдол бас бий.
ОХУ саад учруулж байсан ч манай улс яагаад Эгийг
заавал хөдөлгөх гэж зүтгээд, Засгийн газар болгон
нь үйл ажиллагааны төлөвлөгөөндөө уйгагүй оруулж,
шүүмжлүүлэн барин мөнгө төгрөг зарцуулж ирсэн бэ
гэдэг асуулт зүй ёсоор гарна. Энэ асуултын хариулт
нь ус юм. Эрдэнэбүрэнгийн төсөл эхлэх үеээс
Эгийн гол манай усын хувьд, цорын ганц бодитой
УЦС-ын төсөл байсан юм.
УЦС-ыг дагаж усны томоохон сан бий болдог.
Манайх эл усыг авч ашиглах сонирхолтой гэдгээ
нууж хаалгүй илэрхийлж байсан бөгөөд ОХУ саад
учруулж байсны цаад шалтгаан нь ч энэ юм. Төслийн
талаар мэдээлэл авахаар учир мэдэх хүнтэй
уулзахад “Шүрэн”-гийн аварга том цахилгаан станц ч
Эгийг явуулахын тулд манайхны гаргасан заль
байсан /Хоёр төсөл зүтгүүлээд Шүрэнг больж, Эгийг
явуулах/ гэж хэлсэн нь үнэн ч байж мэднэ. Манай улс
цөлжилт хамгийн эрчимтэй явагдаж байгаа улсуудын
тоонд ордог. Ямар ч байсан цөлжилт хамгийн
эрчимтэй явагдаж байгаа улсуудын тоонд ордог
манай улсад өндөр ач холбогдолтой төсөл болох нь тодорхой.

Усан цахилгаан станцын усан сангаас газар тариалан, хот суурин газрыг усаар хангах, эрэг дагуу аялал жуучлал хөгжүүлэх бүрэн боломжтой болдог.
ОХУ жишээ нь, цахилгаан станцын усан сангаа
иймэрхүү олон хэлбэрээр ашигладаг юм. Сэлэнгэ
мөрнөөс тэжээгддэг Байгаль нуураас Ангар мөрөн эх
авч урсаад Енисей мөрөнд цутгадаг. Оросууд Амар,
Енисей хоёуланд нь УЦС барьсан, дагаад тухайн бүс
нутгийн хөгжил сэргэсэн байдаг.
Төсөлтэй холбоотой сүүлийн үеийн мэдээлэл
хүргэхэд, Монгол, Оросын төр болон эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа
эхэлсэн бөгөөд гүйцэтгэх ажлын нарийвчилсан
төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *