Мянган төрөлт дэх нярайн эндэгдлийг 5.5 болгон бууруулах боломжтой гэж дүгнэжээ

0

Монгол Улсад 0-5 хүртэлх ойтой хүүхдийн эндэгдлийн 64 хувийг нярайн эндэгдэл дангаар эзэлж, үүний 71.6 хувь нь эрт нярай үедээ эндэж байна гэсэн статистик бий.

Манай улсын нярайн эндэгдэл дэлхийн дунджаас бага байгаа ч бүсийн дунджаас өндөр хэвээр, сүүлийн жилүүдэд эндэгдлийн түвшин төдийлөн сайн буурахгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. 2023 оны байдлаар 64306 нярай амьд төрснөөс 496 нь эндсэн бөгөөд үүний ихэнхийг дутуу нярай эзэлжээ. Үүнтэй холбогдуулан нярайн өвчлөл эндэгдлийг бууруулж, монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилгоор удирдан манлайлах баг байгуулж, үндэсний төлөвлөгөөг хэлэлцлээ.

Үндэсний багийн гишүүдийн АНУ, Япон, БНХАУ-ын профессоруудтай хамтран хийсэн судалгаагаар төлөвлөгөөнд туссан ажлууд болох нярайн эндэгдлийн тэргүүлэх шалтгаануудыг эх орондоо дэвшилтэт технологи ашиглан эмчлэх, эмчилгээг нутагшуулах, түүнчлэн дутуу төрөлтөд нөлөөлж буй шалтгаануудад чиглэсэн урьдчилан сэргийлэх аргуудыг хэрэгжүүлэх, нярайг эрт илрүүлэгт хамруулж өвчин эмгэгийг нь илрүүлснээр одоогийн 1000 амьд төрөлтөд 7.7 байгаа эндэгдлийг 2028 он гэхэд 5.5 болгох боломжтой гэсэн үр дүн гарчээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *