Махны машинд гараа хавчуулсан иргэнийг аварчээ
52 настай эмэгтэй махны машинд гараа хавчуулсан байсныг Онцгой байдлын газрын алба хаагчид аварчээ.
Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд махны машинд гараа хавчуулсан тухай дуудлагыг 11.10-ны өдрийн 16:11 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход махны лангуу түрээслэгч иргэн махны машинд зүүн гараа хийж хавчуулсан байсныг 30 минут ажиллаж гаргасан байна.
Эх сурвалж: ОБЕГ