Б.Жаргалан: УИХ түүхэндээ анх удаа Засгийн газрын оруулж ирсэн төсвийг тэр чигт нь баталчихлаа
АН-ын бүлэг хуралдаж, гишүүн Б.Жаргалан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Олон алдаа, завхрал гарч байна. Өмнөх парламент 2024 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцээгүй байсан асуудлыг хэлэлцээд л энэ бүхэн эхэлсэн. Төсвийн тогтвортой байдлын хуульд өөрчлөлт оруулах хуулиар замыг нь зассан. УИХ-ын төсөв батлах онцгой бүрэн эрх энэ удаа хэрэгжсэнгүй. УИХ түүхэндээ анх удаа Засгийн газрын оруулж ирсэн төсвийг тэр чигт нь баталчихлаа.
Улсын төсвийг батлахдаа төхөөрөмжөөр биш гар өргүүлж санал хураасан. Хэдэн гишүүн санал өгсөн зэрэг мэдээлэл ирээгүй байна. Улсын төсвийн хэлэлцүүлэг тун хариуцлагагүй явагдсан. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хариуцлага хүлээх ёстой гэж бүлгийн гишүүд үзэж байна.
11,12-р сард УИХ дахиад төсөвтэй зууралдах асуудал үүснэ. Тодотголоор орж ирэх төсвийн төслийг шүүмжлэлийг тусгасан байдлаар батлуулахын төлөө ажиллах болно” гэлээ.