Хакер бүлгэмийн шаардсан мөнгийг “Интермед” төлөөгүй тул 280 мянган үйлчлүүлэгчийнх нь мэдээлэл хэн нэгэнд зарагджээ

0

Москвад төвтэй “SpaceBears” гэх хакер бүлгэм Интермед эмнэлгийн мэдээллийн санг хакердаж 280 мянга гаруй Монгол иргэний хувийн мэдээллийг гартаа оруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД дарж харна уу.

Тодруулбал, Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-д байршилтай гэхээс өөр мэдээлэлгүй шинэхэн хакер бүлгэм Монголд байрлах Интермед эмнэлгийн мэдээллийн санг хар захад шууд цацахаар сүрдүүлж, худалдан авах долоо хоногийн хугацаа өгсөн.

Гэсэн ч Интермед эмнэлэг тэдний хүссэн төлбөрийг өгөөгүй нь ойлгомжтой болоод байна.

Тодруулбал, эл хугацаа зарлагдсанаас хоёр өдрийн дараа “SpaceBears” зар мэдээлэл бүхий дата мэдээллээ устгаж, худалдан авах хүсэлт хүлээн авахаа больсон аж. Энэ нь мэдээллийн сан зарагдсан гэсэн үг болж таарч буй юм.

Улмаар өчигдөр /2024.11.10/ өглөөний 08:00 цагт crackingx.com хар захад Zina_Shutova гэх нэртэй хэрэглэгч Интермед эмнэлгийн 230+ мянган өвчтөний хувийн мэдээллийг худалдах 48 цагийн хугацаатай зар тавьжээ. Зарыг дагуулсан датаг харахад, хэдийнээ хэн нэгэн “SpaceBears”-ээс Интермедийн дата мэдээллийг худалдан авч, дахин борлуулж байгаа нь тодорхой болоод байна.

Тэгвэл Монгол Улсын 280 орчим иргэний хувийн мэдээлэл хакеруудын гараас гар дамжиж байгаа хэдий ч монголоос ямар ч арга хэмжээ авах боломжгүй.

Мэдээллээ зарласан хугацаанд нь худалдан авахаас өөр арга байдаггүйг мэргэжилтнүүд хэлж байна.


Интермед эмнэлгийнхэн цахим гэмт хэрэгтэй тэмцэх хүчний байгууллагуудаас туслалцаа хүссэн ч, хариу арга хэмжээ авах ямар ч боломжгүй аж.

Иймд нэн түрүүнд тус эмнэлгээр үйлчлүүлэгч 280 мянган иргэний утасны дугаар, регистрийн дугаар эрсдэлд орно. Улмаар тухайн мэдээллүүдээр дамжин сошиал хаяг, банкны данс руу нь ч нэвтэрч эхлэх эрсдэлтэй юм байна.

Харин Интермед эмнэлгийн зүгээс өчигдөр /2024.11.10/ “Цахим халдлагад өртсөний улмаас системийн үйл ажиллагаа доголдож, хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй байдал үүссэн. Манай инженерийн баг системийн хамгаалалтыг сайжруулах арга хэмжээг шуурхай авснаас гадна системийн хэвийн ажиллагааг бүрэн сэргээхээр ажиллаж байна” гэсэн агуулгатай мэдэгдэл гаргаад байгаа юм.

Ташрамд дурдахад, Интермед эмнэлгийн мэдээллийг хакердсан “SpaceBears” бүлгэм нь эрүүл мэндийн байгууллагуудад бүртгэлтэй иргэдийн нууц, хувийн мэдээллийг хулгайлж, хугацаа бүхий өндөр дүнтэй мөнгөн дүн шаарддаг байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Хятадын томоохон эмнэлгийн 150GB датаг хакердан авчээ.

Интермедээс “SpaceBears” 9GB дата хакердсан. Энэ 280 орчим иргэний мэдээлэл гэж үзвэл тэд хамгийн сүүлд хамгийн хатуу хамгаалалттай хятадын сүлжээнд нэвтэрч 44 сая 800 мянган хүний мэдээллийг авсан гэсэн үг юм.

Эл мэдээллүүдээс дүгнэхэд Интермед үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг худалдан авахаас өөр араггүй нь харагдаж байна. Хэрэв мэдээлэл нээлттэйгээр хар захад цацагдвал 280 монгол иргэн ямар нөхцөл байдалд орохыг таамаглах ч боломжгүй байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *