Их мастер Б.Мөнгөнтуул Шыкментын “Гранпри”-д сүүл мушгилаа

0

Олон Улсын шатрын холбооноос дэлхийн шилдэг 21
эмэгтэй шатарчдын дунд зохион байгуулдаг 2024-
2025 оны цувралын “Гран при” тэмцээн Казахстан усын Шымкент хотод амжилттай болж өндөрлөлөө
Таван одтой “Rixos Khadisha Shymkent” зочид буудалд
болсон уг тэмцээнд Катерина Лано (ОХУ-Украин, чансаа 2527), Александра Горячкина (ОХУ 2533),
Дивья Дешмух (Энэтхэг 2501), Хампи Конеру (Энэтхэг
2530), Тань Чжуньи (БНХАУ 2551), Элизабет Петц (Герман 2458), Батхуягийн Мөнгөнтуул (Монгол,
2344), Ставрула Цолакиду (Грек 2439), Нургюл Салимова (Болгар 2405), Бибисара Асаубаева (Казахстан 2487) нарын шилдэг 10 тамирчин 12 хоногийн турш оюун ухаанаа сорин өрсөлднөөс
ОХУ-ын А.Горячкина таван хожил, дервен тэнцээ,
долоон оноотойгоор түрүүлж, 130 оноо цуглууллаа.

БНХАУ-ын Тань Чжуньи 6.5 оноогоор хоёрт орж, 105
оноо цуглуулав.
Манай их мастер Б.Менгентуул 2.5 оноотой 9-10 байрт оров. Манай тамирчин суулийн өрөгт энэ
тэмцээнд гуравдугаарт орсон, Дэлхийн цомыг
нийлбэр оноогоор тэргуулж буй Казахстаны залуу од
Бибсара Ассаубаеватай тэнцсэн юм.

Манай тамирчин мен ОХУ, Украины алдарт Катерина
Лоно, Германы Элизабет Петц нарыг хожжээ.

“Гран при” цомын эзнийг зургаан цуврал тэмцээний
Үр дүнгээр тодруулдаг бөгөөд нэг тамирчин гуравт нь
Оролцох эрхтэй.
Шыкментын тэмцээний дараах байдлаар нийлбэр
дунг Казахстаны Бибсара Ассаубаева тэргуулж,
Грекийн Ставрула Цолакиду удаалж, ОХУ-ын
Кашинская, А.Горячкина нар гурав дөрөвдүгээрт
бичигдэж байна.

Манай Б.Мөнгөнтуул харин 17 дугаар байрт явна.
Тэрбээр одоо Монакогийн гран прид оролцоно. Гран
при тэмцээний нийлбэрийг Монакогоос гадна
Австри, Киприйн гран приг оруулж тооцох юм.
Батхуягийн Мөнгөнтуул энэ “марафон”-д өмнө нь
хоер удаа (2009-2010, 2011-2012) оролцохдоо 6, 8 дугаар байрт орж байв.
Харин хамгийн өндөр амжилтыг их мастер, Гавьяат тамирчин Т.Батчимэг үзүүлж, 2012-2013 оны улиралд
тавдугаар байр эзэлж байжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *