Ой, усан сан бүхий газарт баригдсан нүхэн жорлонг буулгаж, хөрсийг ариутгаж байна

0

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн голын дагуу стандартын бүс нүхэн жорлонг буулган ариутгаж эхэлжээ.
Ингэхдээ нүхэн жорлонгийн бүхээг болон шал модыг буулгаж, цэвэрлэсний дараа нүхэнд
байгаа шингэн бохирдлыг соруулж үлдсэн лаг дээр био бэлдмэл /амьд бактери/ хийж, дээрээс
нь шороогоор дарж эргэн тойрны хөрсийг жавельон бодисоор ариутгасан байна.
Одоогийн байдлаар 39 нүхэн жорлонг буулгажээ. Био бэлдмэл /амьд бактери/ нь жорлонгийн
ялзмагийг задалж, үнэр дарж 30-40 см суулгах ач холбогдолтой.
Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Байгаль Орчны Газраас Орхон-Овоот” ХХК-тай гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа аж. Нүхэн жорлон нь ус, хөрсийг бохирдуулагч гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *