ТӨСӨВ 2025: Эрүүл мэндийн салбарт 4,3 их наяд төгрөгийн төсөв тусгажээ
2025 оны төсвийн тухай хуулийн төслийг наймдугаар сарын 14-ны өдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан. Иймд намрын чуулганаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж, өнгөрсөн баасан гарагт баталсан билээ. Ирэх оны төсөв 2025 онд төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжсэн дараах төсвийн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгаснаараа онцлог төсөв болж байгаа аж.
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн:
-Нийт тэнцвэржүүлсэн орлогыг 33,7 тэрбум төгрөг
-Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1,938.3 тэрбум төгрөг байхаар тооцжээ.
Ийнхүү уншигч та бүхэнд ирэх онд эрүүл мэндийн салбарт хэдэн төгрөгийн төсөв тусгагдсан талаар мэдээллийг хүргэе.
2025 оны эрүүл мэндийн төсвийн төслийг 4.3 их наяд төгрөг буюу өмнөх оноос 1.8 их наяд төгрөгөөр төлөвлөжээ. Тухайлбал, энэ оны төсөв 2.4 их наяд төгрөгөөр батлагдсан ч хүлээгдэж буй гүйцэтгэл 2.7 их наядад хүрэхээр байна. Үүнд Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022-2023 оны 218 тэрбум төгрөгийн алдагдал багтжээ.
Ирэх онд ЭМЯ “Цахим бодлого”, “Эрүүл монгол хүн”, “Элэг бүтэн монгол” зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.