Зөвхөн шар нунтаг олборлох бус атомын цахилгаан станцтай болох хэрэгтэй

0

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Тус хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: АМНАТ дээр өөрчлөлт оруулах л хуулийн төсөл байна. Цөмийн энергитэй холбоотой нэг ч заалт алга. Цөмийн энергиэ ашиглахаар бол энэ хуульдаа дахиад өөрчлөлт оруулах юм уу. АМНАТ-ыг бол Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж болно.Уран дээр ингээд тусдаа хууль гаргах юм уу. Миний ойлгож байгаагаар шар нунтаг гэдэг бол анхан шатны боловсруулалт хийгдсэн л бүтээгдэхүүн. Ашигт малтмалын төрөлд ордог. Ихэнх оронд Ашигт малтмалын тухай хуулиараа зохиуцуулаад явдаг.”Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: Ашигт малтмалын тухай хуулиар явж байсан. Гэхдээ бага зэрэг цацраг идэвхтэй учраас Цөмийн энергийн хуулиар явуулаад АМНАТ-ын асуудлыг оруулаад явъя гэдэг шийдэлд ажлын хэсгүүд хүрсэн. Цаашдаа ураны асуудал Цөмийн энергийн тухай хуулиар явна. Зах зээлийн хувьд онцлогтой юм билээ. Боловсруулалт хийдэг тавхан улс байдаг. Үнийн хувьд ч олон улсын хоёрхон бирж дээр тогтоод явдаг зарчимтай. Зөөвч-Овоогийн хувьд газар доор уусган баяжуулах, хөрөнгө оруулалт бага технологитой учраас АМНАТ-ыг өндрөөр тогтоод явах хувилбар нь зөв гэж үзэж байгаа.УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Монгол, Францын хамтарсан атомын цахилгаан станц барина гэж тусгасан. Үүнийг бид дэмжиж баталсан. Энэ станцыг барих уу. Бид газрын тосоо Хятад руу экспортлоод Оросоос эрчим хүч авдаг тэнэг улс шүү дээ. Өөрсдөө ураны нөөцтэй хэрнээ үүнээсээ эрчим хүч гаргахгүй шар нунтаг боловсруулаад үлдээх гээд байгаа юм уу.Энэ төсөл аймаг орон нутагт ямар ач холбогдолтой вэ?Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд атомын цахилгаан станцын суурь судалгааг эхлүүлнэ гэж тусгасан. Үүнийг бид биелүүлэх ёстой. Ураны нөөцөөр дэлхийн 10-т орж байгаа орны хувьд атомын цахилгаан станцтай болох ёстой. Стандартын горимыг баримтлаад ажиллавал хамгийн хямд эх үүсвэртэй эрчим хүчтэй болох боломжтой.Цөмийн бага юм уу, дунд оврын ректор ажиллагаанд оруулах хүртэл 10-15 жил шаардлагатай гэж үзэж байгаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *