Угаарын хий мэдрэгч ямар тохиолдолд дуугарах вэ?
ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас дараах тохиолдолд угаарын хий мэдрэгч нь дуугарна гэв.
- Дохиолол дуугарсан үед “Reset” товчийг даран унтраана.
- Унтраасны дараа угаарын хий өндөр байвал дахин дуугарна.
- Угаарын хийн хэмжээ 70 ррm-200 ppm хооронд байвал 5 орчим минутын дараа дахин дуугарна.
- Угаарын хийн хэмжээ 200 ppm-ээс их байвал удалгүй дахин дуугарна. Энэ нь угаарын хий аюултай түвшинд хүрснийг илтгэх аж.