УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Шинээр баригдах хотхон, хорооллыг заавал сургууль, цэцэрлэгтэйгээр төлөвлөх шаардлагатай

0

Шинээр баригдах хотхон, хорооллыг заавал сургууль /улсын/, цэцэрлэгтэйгээр төлөвлөх заалтыг тусгасан “Хот байгуулалтын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хуулийн төслүүд”-ийг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан санаачилж Засгийн газарт хүргүүлжээ.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: 

-Урд өмнө нь хуулинд ийм зохицуулалт, заалт байхгүйн улмаас хотхоны төлөвлөлт өнөөдрийг хүртэл хотын ерөнхий төлөвлөгөөний дарга нарын үзэмжээр явж иржээ.

Сүүлийн 20 гаруй жил сургууль, цэцэрлэггүй хотхон хороолол барих зөвшөөрөл, төлөвлөлтийг баталж өгсөн үе үеийн Улаанбаатар хотын Ерөнхий архитекторуудын алдааг дахин гаргуулахаас сэргийлж дараахь 5 хуулийн төслийг санаачлан боловсруулав.

1. Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
2. Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
3. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
4. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
5. Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль.

Дүүрэг, хороонд ард иргэдийнхээ дунд ажиллаж байсан гишүүний хувьд Та бүгдийн амьдралд тулгарч байгаа асуудлуудыг тусгасан бусад хуулиуд дээр төвлөрөн ажиллаж байгаа гэдгээ эцэст нь тэмдэглэн хэлье гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *