“Блумберг ТВ Монголиа” шинэ эдийн засгийн “Catalyst”-уудыг тодруулна

0

“Блумберг ТВ Монголиа” телевиз 2013 оноос эхлэн жил бүр Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр болсон хамгийн шилдэг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, бодлого шийдлийг “Bloomberg Awards”-т нэр дэвшүүлэн манлайлагчдыг тодруулж ирсэн билээ.

Оны “Шилдэг компани”, “Шилдэг Гүйцэтгэх захирал”, “Шилдэг өсөлт”, “Шилдэг хөрөнгө оруулагч”, “Шилдэг төсөл” зэрэг номинациар баялаг бүтээгчид, бизнесийн шилдгүүдийг нийгэмд алдаршуулж, цаашлаад олон улсад сурталчлан таниулах нь энэхүү санаачилгын гол зорилго байлаа.

“Оюутолгой” төсөл, АПУ ХК, Мобиком ХХК зэрэг Монголын тэргүүлэх компани, төслүүд энэ шагналын эздээр тодорч байсны сацуу дэлхийн жишиг, ирээдүйтэй инновацыг Монголдоо анхлан нэвтрүүлж, амжилтаа “Bloomberg Awards”-аар үнэлүүлж байсан олон компани өдгөө бизнесийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагчид болоод байна.

Энэ оноос бид энэхүү санаачилгынхаа дараагийн хуудсыг нээж, тогтвортой хөгжил, ногоон эдийн засагт хүргэх “хурдасгуур” болж буй шилдгүүд буюу “Catalyst”-уудыг тодруулж эхлэх гэж байна.

Технологийн дэвшлийг даган эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн шилжилтийн эдийн засагт инновацын шинэ боломжуудыг нээх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчин чармайлтад нэгдэн хариуцлагатай үйл ажиллагаа явуулж, урт хугацааны үнэ цэн бий болгож буй төсөл хөтөлбөрүүдийг олон нийтэд таниулах нь энэхүү санаачилгын гол зорилго юм.

Ийнхүү хөгжлийн хурдасгуур болсон шилдгүүдийг тодруулах нь Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, хэвлэл мэдээллийн оролцоо, санаачилгыг манлайлан сайн жишиг тогтоох “Блумберг ТВ Монголиа” -ийн үндсэн зорилтуудын нэг билээ.

Хиймэл оюун, технологийн эринд хөл нийлүүлэх хурд, бүтээмж, ур чадвар, хариуцлагаараа тэргүүлж буй “Catalyst”-уудыг бид 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шалгаруулах болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *