Хүчтэй шуурганы улмаас амбаарын дээвэр хууларч, зургаан ханатай гэр дээр унажээ

0

Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багт арваннэгдүгээр сарын 12-ны 11:00 цагийн орчимд 18-24м/с хүчтэй шуурга шуурсны улмаас амбаарын дээвэр хууларч, гэр дээр унажээ.

Энэ тухай дуудлагыг 12:00 цагт хүлээн авсан аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход, иргэн С-ийн эзэмшлийн 3х4 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр хууларч, зургаан ханатай гэр дээр унасан байсныг алба хаагчид ажиллан аюулгүй болгож, хүлээлгэн өгчээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *