Иргэд: Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ногдол ашгаа авъя

Цагаан сараас өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа авахыг иргэд шаардаж хэвлэлийн хурал хийлээ.
Иргэдийн төлөөлөл:
-Нүүрсний хулгайтай холбоотойгоор 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд хүртээхийг шаардаж эхэлсэн. Гэвч ногдол ашгийг иргэдэд тараах асуудлыг судалж байгаа гэх хариу ирснээс өөр тоймтой шийдэл байхгүй байна. Тиймээс өдөр бүр УИХ, Засгийн газарт “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа авах шаардлага хүргүүлнэ.
Монгол улсын үндсэн хуульд Монгол улсын иргэн бүрд байгалийн баялгаасаа хувь олгохоор заасан байдаг. Үндсэн хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэхэд гол учир байна. Цар тахлаас хойш иргэдийн амьдрал улам доройтсон. УИХ-ын гишүүд өөрсдөө нийт иргэдийн 75 хувь нь ядуурсан гэж мэдээлдэг. Энэ бол төрийн дээдчүүд улсаа удирдаж чадахгүй байгаагийн хамгийн том илрэл юм.
Тиймээс Цагаан сараас өмнө “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийн тодорхой хувийг иргэдэд тараахыг шаардаж байна гэв.