“ХААДЫН БИЧЭЭС” СЭДЭВЧИЛСЭН ТАЙЛБАРТ АЯЛАЛТАЙ БОЛОВСРОЛЫН Хөтөлбөр ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

0

Засгийн газар, Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим жил бүр хамтран “ТОП-100” ААН-ийг эрэмбэлэн, алдаршуулдаг үйл ажиллагааг 23 дахь жилдээ зохион байгууллаа.Энэ жил топ 100 аж ахуйн нэгжтэй өрсөлдөх 150 аж ахуйн нэгжийг оруулаад топ 250 аж ахуйн нэгжийг шалгаруулснаараа онцлог байлаа. Энэхүү “ТОП 250” ААН-ийг эрэмбэлэхэд Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо хамтран ажилласан юм. Топ 250 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого ДНБ-ний 93-тай тэнцэж, татварын нийт орлогын 34 хувийг бүрдүүлж байгаа аж. Ирэх жилээс топ 500 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг болно гэдгийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хэллээ.Эхний топ 100 аж ахуй нэгжийн 89 нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, 14 нь хувьцаат компани байна.Салбараар нь авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбар тэргүүлж, худалдаа, банк санхүү, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарууд удаалжээ. Мөн экспортын үйл ажиллагаа явуулдаг 27 аж ахуйн нэгж, түүний дотор уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортолдог долоон аж ахуйн нэгж энэхүү жагсаалтад багтжээ.ТОП-100 ААН-ийг үйл ажиллагааны салбар:

  • Худалдаа, үйлчилгээ: 27
  • Уул уурхай, олборлох үйлдвэрлэл: 26
  • Боловсруулах үйлдвэрлэл: 15
  • Барилга, зам: 10
  • Санхүү, даатгал: 6
  • Мэдээлэл холбоо: 5
  • Үйлчилгээ: 6
  • Тээвэр агуулах: 3
  • Цахилгаан дулааны үйлдвэрлэл, усан хангамж: 3 компани байна.

ТОП 100 аж ахуй нэгж, ТОП Төрийн өмчит ААН-ийн жагсаалтад багтсан олон нийтэд нээлттэй хувьцаа арилжаалдаг ААН-үүд

  1. ХААН банк ХК
  2. Голомт банк ХК
  3. Худалдаа хөгжлийн банк ХК
  4. Премиум Нексус ХК
  5. АПУ ХК
  6. Төрийн банк ХК
  7. Тавантолгой ХК
  8. Хас банк ХК
  9. Говь ХК
  10. Талх чихэр ХК
  11. Сүү ХК
  12. Алтайн зам ХК
  13. Шарын гол ХК

Монгол Улсын 2023 оны ТОП 10 төрийн өмчит компани

  1. Эрдэнэс Тавантолгой ХК
  2. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
  3. МЗХНН Улаанбаатар төмөр зам ТӨХК
  4. Төрийн банк ХК
  5. Эрдэнэс Монгол ХХК
  6. Тавантолгой ХК
  7. Тавантолгой түлш ХХК
  8. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
  9. МИАТ ТӨХК
  10. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *