ЦЕГ: Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна

0

Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерсөө сумдын нутаг дэвсгэрт байрлах Майн ам, Монгол алт зэрэг газарт энэ оны аравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 34 этгээдэд холбогдох 9 үйдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тухайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүнд даацын техник хэрэгсэл 25-ыг хураан авч, битүүмжлэн экологи, эдийн засагт учирсан хохирлын үнэлгээг тогтоохоор ажиллаж байгаа ажээ.
Хүрээлэн байгаа орчны талаар гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагын 102, Экологийн цагдаагийн албаны 70191070 дугаарт мэдэгдэхийг цагдаагийн байгууллагаас санууллаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *