Н.Батсүмбэрэл: УИХ-д олон жил суучхаад,бүгдийг мэддэг царай гаргадаг ах нар одоо больцгоо

0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн
энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухайн хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж үг хэлэв.
С.Ганбаатар: Ц.Даваасүрэн гишүүнийг бүх хэвлэл
мэдээллээр яриад байна. 9 хувийг ард түмнийхээ
төлөө өгье гэсний төлөө яагаад “боорлуулж” байгаа
юм бэ. “АРЕВА” өөрөө одоо байгаа 34 хувь дээрээ 9.5-ыг нэмье ээ гээд санал оруулсан байгаа шүү дээ.
Ураны оборлолтыг АМНАТ-ыг 34 хувийг бууруулж
гаднын компанид өгснөөрөө шар нунтгаа худалдаж
авахын тулд гуйдаг байдал руу орох вий. Хуулиас
гэрээ руу шилжиж байна. Арслан хонь хоёр
хэлэлцээр хийхэд маргааш нь хонь мах болно гэдэг
үг байдаг шүү.
Ураныг аюулгуй гэж пиардсаар байгаад аюулгуй мэт
болгож байх шиг байна. Энэ нь цацраг идэвхт ашигт
малтмал юм байгаа юм шүү дээ. Жилд 215 мянган
тонн хүхрийн хүчлийг газар ээжийн хэвлий руу
шахна. Энэ нь өдөрт 15 вагоны шахаж байж уран олборлоно гэсэн үг. Хүхрийн хүчил нийт зардлын 20
хувь буюу жилд 50 сая ам.доллар, нийт 1,2 тэрбум
ам.доллар гэж тооцоолжээ. Дууссаных нь дараа
хүхрийн хүчлийг нь хаяна, байгаль өөрөө саармагжуулна гэжээ. Энэ бол дезрекет.
Н.Батсүмбэрэл: УИХ-д олон жил суучхаад, бүгдийг
мэддэг царай гаргадаг ах нар одоо больцгоо. Эх оронч царайлж, эх орныхоо эсрэг зүйл хийдгээ боль оо, Ганбаа ах аа, маскаа тайл” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *