Эрчим хүчний зохицуулах хороо “Бөөрөлжүүт”-д зориулж цахилгааны үнийг нэмсэн үү

0

Энэ оны аравдугаар сард Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт блок ашиглалтад орсон билээ. Улмаар төвийн эрчим хүчний ачааллын 75 хувийг хуваалцана уг цахилгаан станц хуваалцана гэж буй. Бөөрөлжүүт ашиглалтад орох хугацаа дөхөх тусам Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнийг нэмэгдүүлэх асуудлыг хөндсөн нь тохиолдол биш.

11 дүгээр сарын 1-ээс эхлэн цахилгааны үнийг нэмнэ гэж яригдсаар энэ сарын дунд хүргэсэн. Угтаа Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх процессийг хүлээж зориуд хойш нь татав уу гэж харагдахаар.

Анхнаасаа уг станцыг барихдаа л “Голомт”-ын Д.Баясгалан алдагдал хүлээхгүйн тулд төв рүү нийлүүлэх цахилгааныхаа кВт цагийг нь 8.9 центээр худалдана гэдэг гэрээг Засгийн газартай байгуулсан юм. Гэтэл Засгийн газрын сайд нь энэ гэрээг засаг мэдэхгүй Эрчим хүчний хороо мэднэ. Засгийн газар үнэд оролцохгүй. Энэ байгууллага өнөөдрийг хүртэл асуудлыг ужигруулсан учраас ийм нөхцөл үүссэн гээд асуудлыг шууд тойруулаад, өөрсдөөсөө түлхчихсэн. Эхний жилд 7 центээр гэж яригдаж байсан нь өнөөдрийн цахилгааны кВт цагийн үнээс доогуур. Дээрээс нь төр татаас өгөхгүй гэдэг. Тэгэхээр цэвэр иргэд, аж ахуй нэгжүүд л хувийн компанийн тогтоосон үнийг төлөх нөхцөл рүү уначихаж байна.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц энэ сараас төв рүү эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх байсан. Нарийн тов нь гараагүй ч цахилгаан нийлүүлэхээсээ өмнө “суурь үнээ л нэмчих” гэдэг шаардлага цаанаас гарсан байж болохоор. Эрчим хүчний зохицуулах хороо ажлын долоо хоногийн төгсгөлд хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдэгдэлгүйгээр хэдхэн сувгаар шууд л үнийг нэмж байгаагаа зарласан. Ингэхдээ уг зарласан үнэ нь Бөөрөлжүүтээс цахилгаан нийлүүлэх анхан үнийн дүнд хүрч буй.

Төв рүү нийлүүлэх цахилгааны кВт цагийн 8.9 цент нь өнөөдрийн ам.долларын ханшаар 300 орчим төгрөг. 7 центээр гэхэд л 239 төгрөг буюу энэ хоёрын дундын дүнг барьж кВт цагийг нь 64 төгрөгөөр 280 төгрөг болгож нэмэгдүүлсэн.

Гэтэл өнөөдөр цахилгаан нийлүүлэх процессоо эхлэхийнх нь алдад Бөөрөлжүүтийн цахилгаан станцад галын осол гарч хойшилсон гэдэг мэдэгдэл гарав. Ам.долларын ханш цаашид тасралтгүй өсөх зураглалаа харвал эхний нийлүүлэлтийн 7 цент цаашид ч өснө.

Төр валютаар цахилгаан худалдаж авах давуу боломжийг Бөөрөлжүүт дээр үүсгэж байгаа нь цаашид цахилгааны үнийн өсөлтийг “Голомт”ын Д.Баясгалан мэднэ гэсэн үг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *