Эрэн сурвалжлагдаж байсан Хятадын иргэнийг баривчилж, албадан гаргалаа

0

Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар, Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчид баривчлан, өчигдөр буюу 11 дүгээр сарын 16-ны өдөр албадан гаргаж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсад дахин ирэх эрхийг хязгаарлалаа.

Тэрээр нутагтаа эрүүгийн гэмт хэргийн учир удаа дараа ял шийтгэгдэж байсан, дахин гэмт хэрэг үйлдэн Монгол Улс руу оргон зугтаж, хуурамч бичиг үйлдэн оршин суух зөвшөөрөл авсан байжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *