Н.Эрдэнэхүү: Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч “Папиллома” вирус бэлгийн замаар халддаг

0

Эрүүл мэндийн яамнаас “Папиллома” вирусийн эсрэг дархлаажуулалттай холбогдуулан мэдээлэл хийлээ.

ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү:

-Манай улс хавдрын шалтгаант нас баралтаараа Дэлхийд тэргүүлж байна. Үүнд элэг, ходоод, умайн хүзүү, улаан хоолой, уушгины хавдраар тэргүүлж байна. Умайн хүзүү, элэг гэх вирусийн шалтгаант хавдрууд нь орчны нөлөөтэй. Эдгээр өвчний нийт тохиолдлын нас баралтаар дэлхийд нэгдүгээрт явж байна.

Умайн хүзүүний хорт хавдраар 4712 хүн өвчилж, жилд 160 хүн нас барж, 400-500 хүн шинээр Умайн хүзүүний хорт хавдраар өвдөж байна. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч “Папиллома” вирус бэлгийн замаар халддаг.

Тэгвэл Дэлхий умайн хүзүүний хавдрын эсрэг вакциныг гаргаж авсан. Үүний үүр дүнд вакцинаа жил бүр хийж тус өвчний өвчлөл буурч байна.

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх Хүний Папиллома Вирус (ХПВ)-ийн эсрэг вакциныг оны сүүлээр нэвтрүүлэхээр бэлтгэл ажил хангагдаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *