ХӨСҮТ-ийн захирлаар Э.Анхбаярыг томилно

0

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэд захирал Э.Анхбаярыг томилох сурагтай. Тэрбээр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий мэс заслын эмчээр ажиллаж байжээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаагаас тодруулахад үгүйсгээгүй бөгөөд удахгүй шинэ захирлыг томилно гэсэн юм. Одоогийн үүрэг гүйцэтгэгч Ж.Байгалмаа нь 2021 онд өөрийн хүсэлтээр ажлаа өгч байсан ч удалгүй энэ албанд буцаж орсон байдаг.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 2021 онд ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлснөөс хойш энэ төвийг удирдах захирал тогтоогүй гэж хэлж болно. ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү 2007 онд тус төвийн захирлаар томилогдож байсан бөгөөд 13 жил тус төвийн захирлаар ажиллах хугацаандаа дөрвөн ч удаа халагдсан байдаг. Түүнээс хойш Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Л.Баттөр, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэд дарга асан Ц.Билэгтсайхан нар томилогдон ажилласан ч удаагүй юм.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *