Үйлчилгээнд явж буй троллейбуснуудын насжилт дуусчээ
Монголд Улсад одоогийн байдлаар 1132 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Нийтийн тээвэрт нийт 23 троллейбус явдаг байснаас энэ сард 13 троллейбусны насжилт нь дуусчээ. Одоо үйлчилгээнд 10 троллейбус үйлчилж байгаа юм байна. Эдгээр троллейбусны насжилт ирэх арванхоёрдугаар сард дуусах ажээ. Тиймээс 2025 оны төсөвт нэмэлтээр их багтаамжийн нийтийн тээвэр болон троллейбус авах саналаа нийтийн тээврийн газраас хүргүүлсэн байна.
Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ирэх онд их багтаамжийн 100 автобус, 50 троллейбус авахаар төлөвлөж төсөвт саналаа хүргүүлсэн гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Жил бүр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж байгаа. Өнгөрсөн жилүүдийн тоон мэдээллээс харвал, 2022, 2023 оны эхний хагас жилийн байдлаар 224 автобус оруулж ирсэн байна. Харин 2023 оны сүүлийн хагас жил болон 2024 оны эхний хагас жилийн байдлаар 600 автобус оруулж иржээ. Өөрөөр хэлбэл, 2023-2024 онд их багтаажийн 600, дунд багтаамжийн 50 автобус оруулж иржээ.