МАН-ын бодлогоо сөрж засаг даргад өөрийн нэрээ дэвшүүлсэн Н.Лхагвадоржийг Сэлэнгэ аймгийн даргаар батламжилжээ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дараа багагүй хэл ам дагуулаад байсан Сэлэнгэ аймгийн засаг даргаар Н.Лхагвадоржийг 2 дахь удаагаа улиран сонгогджээ. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Н.Лхагвадоржийг батламжилсан байна.
Сонирхуулахад, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнгөрөгч аравдугаар сарын 24 /2024.10.24/-ны өдөр болж, ИТХ-ын дарга болон Засаг даргын томилгооны асуудлыг хэлэлцсэн байдаг. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргаар МАН-ын төлөөлөгч Г.Бат-Орхоныг томилсон бол Засаг даргад МАН-ын Удирдах зөвлөлөөс А.Дашбатыг дэвшүүлсэн гэдэг. Гэтэл Н.Лхагвадорж заалнаас нэрээ дэвшүүлж, намын бодлогоо сөрж. Ингээд санал хураахад 41 төлөөлөгчийн 21 нь Н.Лхагвадоржид, 19 нь А.Дашбатад саналаа өгснөөр Н.Лхагвадорж Засаг даргаар сонгогдсон байдаг.