Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

0

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн Г.Очирбат, Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг болон ГЕГ, ХХЕГ, ЗТЯ-ны холбогдох албаны хүмүүс 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь салбарын үйл ажиллагаатай танилцлаа.

Салбарын захирал Л.Доржсүрэн тэргүүтэй компанийн төлөөлөл албаны хүмүүсийг хүлээн авч, уурхайн танилцуулга мэдээллийг өгөв. Мөн энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгой нүүрс ачилт, логистикийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох мэдээллийг тодруулж, санал солилцов.

Мөн албаны хүмүүс Гашуунсухайт дахь хилийн боомтын үйл ажиллагаатай танилцах үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Эрдэнэс нэгдсэн терминал цогцолбор, нүүрс ачиж буулгах талбай, чингэлэг тээврийн терминалын үйл ажиллагаатай танилцаж, албан уулзалт зохион байгууллаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *