Ройтерс: Энэтхэг улс Монголоос 77 мянган тонн нүүрс худалдан авна
Энэтхэгийн ган үйлдвэрлэгч “JSW Steel” болон SAIL нар Монгол Улсын Засгийн газартай 77,500 тонн коксжих нүүрс худалдан авахаар хэлэлцээ хийж байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.“JSW Steel” 2500 метр тонн Монголын коксжих нүүрс, SAIL 75 мянган тонныг нүүрсийг эх үүсвэрээ төрөлжүүлэх зорилгоор худалдаж авахаар төлөвлөж байна. Нүүрсийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх төлөвтэй байна. Өнгөрсөн жил Австралийн нүүрсний нийлүүлэлт тогтворгүй байгаатай холбоотойгоор үнэ нь хямд, тонн нь Австралийнхаас 50 ам.доллараар хямд байсан тул Монголоос коксжих нүүрс худалдан авах тухай яриа хэлэлцээг эхлүүлсэн.Эх сурвалж: Tass.com