Төсвийг “засах”-д Засгийн газар шууд оролцохгүй ч ТБХ-нд санал өгөх боломжтой

0

Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь Ерөнхийлөгч хориг тавьсан. Улмаар өнгөрсөн баасан гарагт /2024.11.22/ УИХ Монгол Улсын 2025 оны төсөв, хамт өргөн мэдүүлсэн төслүүдэд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан.

Улсын төсвийг онцгой дэгээр хэлэлцдэг. Харин хориг тавьсан төсвийг УИХ ямар дэгээр хэлэлцэх вэ гэдэг тусгайлан зохицуулсан зохицуулалт хуульд байхгүй. Тиймээс төсвийг хэлэлцэх нэг удаагийн тогтоол боловсруулж, баталснаар уг асуудлыг шийдвэрлэхээр болсон.

Энэ хүрээнд УИХ-ын Ёс зүйн дэгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулсан. Улмаар ажлын хэсэг хориг тавьсан төсвийг хэлэлцэх дэгийг боловсруулж буй. Тус ажлын хэсгийн ахлагч нь УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу. Бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нарыг багтаж байгаа юм.

-Хориг тавьсан төсвийг хоёрдугаар хэлэлцүүлгээс эхэлж хэлэлцэнэ-

Тэгвэл өнөөдөр /2024.11.28/ ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хэлэхдээ, “Төсвийг нэгдүгээр хэлэлцүүлгээс нь биш хоёрдугаар хэлэлцүүлгээс нь эхлээд хоёр, гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэг гэж хэлэлцэх чигтэй байна.

Төсөв Засгийн газрын гараас гарсан. Гэхдээ Засгийн газар бичгээр Төсвийн байнгын хороо руу саналаа илэрхийлэх боломжтой” гэлээ.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн дагуу Засгийн газар дахин төсөвт оролцох боломжгүй болсон. Харин төсөв хэлэлцэх дэгийн дагуу Монгол Улсын 2025 оны төсвийг Төсвийн байнгын хороо засахаар болжээ. Гэхдээ төсвийг засахдаа байнгын хороо Засгийн газраас нээлттэй санал авч болох юм байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *