15 настай охиныг тайчигчаар ажиллуулж байсан шөнийн цэнгээний газрын дарга нарыг баривчилжээ
АНУ-ын Орландо хотод “Flash Dancer” нэртэй шөнийн цэнгээний газар насан хүрээгүй охиныг тайчигчаар ажиллуулж байсныг Орландо хотын цагдаагийн байгууллага илрүүлжээ. Үүнтэй холбоотойгоор тус цэнгээний газрын эзэн Уильям Сиерер болон гурван менежерийг нь насанд хүрээгүй хүнд тайчигчаар ажиллах зөвшөөрөл олгосон хэргээр баривчилсан байна.
Орландо хотын цагдаагийн газрын мэдээлснээр тус охин 2019 онд 15 настай байхдаа “Flash Dancer” цэнгээний газарт ажиллаж эхэлсэн бөгөөд 17 нас хүртлээ ажилласан аж. Одоогоор нэрийг нь нууцалж байгаа эмэгтэй цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Би ээжтэйгээ хоёул өнчин өссөн. Өөрсдийгөө тэжээхийн тулд тийм зүйл хийсэн. Клубт ажиллах зөвшөөрөл авахын тулд хуурамч төрсөн он, сар, өдөр ашигласан” гэсэн байна. Мөн тус хэргийн шалгалтын явцад “Flash Dancer” клуб өмнө нь олон удаа насан хүрээгүй эмэгтэйг тайчигчаар ажиллуулж байсныг тогтоожээ.