Ч.Лодойсамбуугаар ахлуулсан баг төсөв хэлэлцэх нэг удаагийн дэгээ хэлэлцүүлнэ
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх дэгийг зохицуулсан заалт холбогдох хуулиудад байхгүй гэдгийг өнгөрсөн баасан гарагт болсон УИХ-ын чуулганы хуралдаанаар мэдэгдсэн.
Улмаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг төсөв хэлэлцэх нэг удаагийн дэг дээр ажилласан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нарыг багтаж билээ.
Тэд өчигдөр /2024.11.28/ хоёр байнгын хорооны хамтарсан хуралдаанаар дэгийн төслөө танилцуулсан юм. Харин өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж, хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна.
Засгийн газрын боловсруулсан санал, тооцооллыг үндэслэн төсвийн санал, тооцооллыг Төсвийн байнгын хорооноос тогтоосон хугацаанд ирүүлнэ. Төслөө Төсвийн байнгын хороо нэгдсэн хуралдаанд оруулна.
Төсвийн байнгын хорооны хэлэлцэж, олонхын дэмжлэг авсан төслийг Улсын Их Хурал дараах гурван үе шаттайгаар хэлэлцэн батална.
126 гишүүнтэй парламентын анхны баталсан төсөв араасаа олон үр дагавар бий болгов. Хэлэлцэх дэггүй, нэг удаагийн дэг баталж, төсвөө хэлэлцэх бөгөөд мөн Засгийн газрын оролцоогүй төсвийг УИХ батлах нь.