Эрдэнэт үйлдвэрийн ажилчдаас ажил сайжруулах 7349 санал гарчээ

0

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд 2022 онд ажилтнууд ажил сайжруулах чиглэлээр 7349 санал гаргаснаас 79 хувь нь хэрэгжжээ. Хэрэгжүүлсэн саналуудын 41 хувь нь эрсдэл бууруулж, 48 хувь нь ажил хөнгөвчилсөн санал байжээ.

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажил өрнөж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээс гадна ажилчдын бүтээмжийг дээшлүүлж, тэдний гаргасан санал санаачилгаар бүтээлч төсөл, үйлдвэрлэлийн сайжруулалтын ажлуудыг хэрэгжүүлснээр эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэн ажиллаж байна.

2022 онд ажилтнууд ажил сайжруулах чиглэлээр 7349 санал гаргаснаас 79 хувь нь хэрэгжжээ. Хэрэгжүүлсэн саналуудын 41 хувь нь эрсдэл бууруулж, 48 хувь нь ажил хөнгөвчилсөн санал байжээ. Харин 42 хувь нь бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлсэн, 17 хувь нь материал, 22 хувь нь хөдөлмөр зарцуулалт, 5 хувь нь эрчим хүч, 14 хувь нь сул зогсолтыг бууруулсан үр дүнг бий болгосон байна.

Мөн үйлдвэрийн Стратеги, хөгжлийн газрын Инновац, бүтээмжийн товчоо үйлдвэрийн газрын хэмжээнд 2023 онд ногоон бүтээмжийн зорилтот төслүүдийг хэрэгжүүлж, бүтээмжийн үйл ажиллагааг ахисан түвшинд хүргэх зорилт тавьжээ. Бүтээмжийн тасралтгүй сайжруулалтын үндсэн зарчмыг баримтлан ажилтан бүрийн оролцоотойгоор сайн саналын систем, 5 сайн үйлс, бүтээмж чанарын дугуйлан, тасралтгүй сайжруулалтын сургалт зэрэг арга аргачлалаар дамжуулан байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх ажил үйлдвэрлэлийн үйл ажиллагааны салшгүй хэсэг болон хөгжиж буй. Ийнхүү үйлдвэрийн бүтээмжийн хөдөлгөөний үр дүнд инновацийн төслүүд хэрэгжиж, эдийн засгийн үр ашгаа ч өгч байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *