Өгсүүр, халтиргаа үүсдэг зам дагуу 20 ширхэг давсны сав байрлуулжээ

0

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн өгсүүр замд, халтиргаа гулгаа үүсдэг 10 байршилд 20 ширхэг давсны сав байрлуулжээ.

Эдгээр савыг 3 тонн орчим давсаар дүүргэн дүүргийн алслагдсан бүсийн гэр хорооллын уруу зам, нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаа ихтэй өгсүүр болон уруу хэсэгт байрлуулсан байна. Яаралтай үед иргэд давсыг ашиглах боломжтой аж. 

Мөн машины яндангийн уснаас үүссэн мөс ихээр тогтсон халтиргаа ихтэй хэсгүүдэд хэсэгчлэн давс цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна хэмээн Хан-Уул дүүргээс мэдээллээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *