Б.Жавхлан: Төсвөө хасна, нэмнэ гээд байсан гишүүд одоо бүгд зугтаж, хойш суугаад байна

0

Төсвийн байнгын хорооны өнөөдөрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой дэгийг хэлэлцэж байна.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, “Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор 14 хоногийн хугацаанд асуудлыг шийдэж батлуулсан байх ёстой. Хугацаагаа хатуу зоож өгөхгүй бол олон нийтийн хэлэлцүүлгээ хийх хугацаа гарахгүй. Зарим асуудлуудаа шуурхайлах асуудлуудаа тогтоол дээр оруулах хэгртэй байх. Дэгийн хуулийн үйлчлэл зогсож буйтай холбоотой арга хэмжээнүүдээ хуульдаа оруулж өгөхгүй бол институц хоорондын зөрчил үүсэх магадлалтай” гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан, “Улам л ойлгомжгүй байдал руу орж байгаа юм. Засгийн газар есдүгээр сарын 1-нд хугацаандаа төсвөө өргөн барьж хуулиа биелүүлсэн. Улмаар дэгийн хуулиа хүчингүй болгочихоор юуг үндэслэж Засгийн газар төсвөө буцааж өргөн барих вэ. Есдүгээр сарын 1-нд хууль өргөн барих дэгтэй. Эсвэл тодотгол өргөн барих ёстой. Хууль шинээр дахиж өргөн барих дэг байхгүй. Миний бодлоор өнөөдрийн хэлэлцэж буй дэгээ батлаад явсан бол амар байсан байх. Энд жижигхэн бас нэг улс төр яваад байна. Нөгөө төсвөө хасна, нэмнэ гээд байсан хүмүүс одоо хасуулахгүй уралдаан яваад эхлэхээр бүгд хойшоо суугаад байна. Өнөөдөр батлагдах гэж байсан тэр дэгээр л явсан бол УИХ-ын гишүүдийн дунд ямар ч гал гарахгүй байсан. Ч.Лодойсамбуу гишүүний ахалж гаргасан ажлын хэсгийн дэг боломжийн л төсөл байна лээ. Бид буцаад л ямар ч гарц гаргалгаагүй нөхцөлд орно шүү. Дахиж шинээр өргөн барьдаг дэг гэж байхгүй” гэлээ. 


About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *