ИРЦ: Х.Баттулга, Э.Бат-Амгалан, Ч.Ундрам, Д.Батлут нар хуралдаанд ХАМГИЙН БАГА оролцсон бол Б.Чойжилсүрэн, Б.Батцэцэг, Д.Ганбат нар ХАМГИЙН ИХ хоцорчээ
УИХ-ын даргын захирамжаар гишүүдийн ирцийг өдөр бүр нээлттэй мэдээлж буй. Мөн сар бүрийн ирцийн мэдээллийг танилцуулж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн аравдугаар сард хамгийн их хоцорч, тасалсан гишүүдийн мэдээллийг хүргэе.
Хамгийн их ХОЦОРСОН:
1. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн чуулганы хуралдаанд бүгдэд нь суусан хэдий ч зургаад нь хоцорсон
2. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулганы 7 удаагийн хуралдаанаас ОРОН НУТАГТ томилолттой шалтгаанаар 2 удаа чөлөө авсан бол таван удаа хоцорчээ.
3. УИХ-ын гишүүн Д.Ганбат 7 удаагийн хуралдаанаас 1 удаа тасалж, 5 удаа хоцров.
4. Шадар сайд Т.Доржханд чуулганы хуралдаанд бүгдэд нь суусан ч тавд нь хоцорсон.
5. УИХ-ын гишүүн Дамдины Цогтбаатар бүх хуралдаанд суусан ч тавд нь хоцров.
6. УИХ-ын гишүүн Н.Алтаншагай бүх хуралдаа суусан ч дөрвөн удаа хоцорсон.
7. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 1 удаа эмнэлгийн чөлөө авч, дөрвөн удаа хоцорсон.
8. УИХ-ын гишүүн Б.Заяабал 1 удаа гадаад томилолттой байсан бол дөрвөн удаа хоцорчээ.
9. УИХ-ын гишүүн С.Лүндэг 2 удаа тасалж, дөрвөн удаа хоцорсон.
10. УИХ-ын гишүүн З.Мэндсайхан бүх хуралдаа суусан ч дөрвөн удаа хоцорсон.
Хуралдаанд хамгийн БАГА ОРОЛЦСОН:
1. УИХ-ын гишүүн Т.Аубакир 7 удаагийн хуралдаанаас 4 удаа гадаад томилолтоор явж, 1 удаа тасалсан.
2. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан 7 удаагийн хуралдаанаас ердөө 1 удаад нь оролцсон бөгөөд 2 удаа гадаад томилолт, 2 удаа эмнэлгийн чөлөө авч, 2 удаа тасалсан байна.
3. УИХ-ын гишүүн Д.Батлут ердөө 1 удаа хуралдаанд оролцсон бол 1 удаа гадаад, 5 удаа орон нутагт томилолтоор явжээ.
4. УИХ-ын гишүүн Х.Баттулга мөн ганцхан удаа хуралдаанд суусан бол 1 удаа гадаад томилолттой, 3 удаа чөлөө авч, 2 удаа тасалсан бол 1 удаа хоцорчээ.
5. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан долоон удаагийн хуралдаанаас 3 удаа оролцож, 2 удаа гадаад томилолттой, 2 чөлөө авчээ.
6. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар долоон удаагийн хуралдаанаас 2 удаа оролцож, 1 удаа чөлөө авч, 2 удаа тасалсан
7. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоон удаагийн хуралдаанаас 2 удаа оролцож, 2 удаа гадаад, 1 удаа орон нутагт томилолттой байсан бол 2 удаа чөлөө авсан аж.
8. УИХ-ын гишүүн Ч.Ундрам долоон удаагийн хуралдаанаас 2 удаа оролцсон бол 5 удаа гадаад томилолттой байжээ.
9. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн долоон удаагийн хуралдаанаас 3 удаа оролцсон бол 2 удаа гадаад томилолттой байж, 2 удаа эмнэлгийн чөлөө авчээ.