О.Цогтгэрэл: Төсвийг ЗГ дахин өргөн барих нь зүйтэй гэх шийдвэрийг дэмжиж байгаа
УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Өнөөдөр АН-ын бүлэг гурван асуудлын талаар хэлэлцлээ. Төсвийн тухайд Ерөнхийлөгчийн хоригт зааснаар алдагдалгүй төсөв батлах ёстой. Алдагдалгүй төсөв гэхээр хамгийн багадаа 1,9 их наядаар хас гэсэн үг байх хэмээн ойлгож байгаа. Сангийн сайдын танилцуулга дээр төсвийн алдагдлыг 1,9 их наядаар хасахын тулд зөвхөн 1,9 их наяд биш 2,4 их наяд хүргэж байж бодит хасалт болно гэсэн. Энэ бол асар их хэмжээний дүн. Иймд Засгийн газар дахин өргөн барих нь зүйтэй гэх шийдвэрийг дэмжиж байгаа.