Уяачид Төрийн ордонд уралдаж, ерөнхийлөгчөө сонгоно
Монголын морин спорт, уяачдын холбооны VIII Их хурал өнөөдөр Төрийн оронд болно. Энэ удаагийн Их хурлаар Монголын морих спорт, уяачдын холбооны дүрэм, Монголын хурдан морины уралдааны дүрмийн нэмэлт өөрчлөлт оруулах санал дүгнэлтийг гаргах аж. Мөн холбооны ерөнхийлөгчөө шинээр сонгох юм байна.Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгчид гурван эрхэм өрсөлдөхөөр батламжаа гардан авсан байна. Тодруулбал, Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч Монгол группийн Ерөнхий захирал Б.Нямжав Тэгэннүүр ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Дагвадорж, Трейшур Гейт группийн ерөнхийлөгч П.Энхмөнх нар дэвшжээ.