“Оюу толгой”-н олборлосон алтны хэмжээ өсчээ

0
20241203_162820
  • “Оюу толгой” ХХК-ийн олборлосон алтны хэмжээ өмнөх улирлаас 3.3 мянган унциар нэмэгдэж, 50,394 мянга болжээ.
  • Манай улсын зэсийн баяжмалын экспорт 2024 эхний 10 сард 1.4 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өсчээ.

Манай улсын уул уурхайн томоохон төлөөлөл “Оюу толгой” ХХК үйлдвэрлэлийн тайлангаа гаргажээ.

2024 оны гуравдугаар улирлын байдлаар 50,394 унци баяжмал дахь алт үйлдвэрлэсэн байна. Харин тайлангийн хугацаанд 50,030 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн гэж тайлагнажээ.  

Монгол орны байгаль цаг уурын онцлогтой уялдуулан 2024 оны гуравдугаар улиралд бүтээн байгуулалтын ажлыг идэхжүүлжээ. Тухайлбал, олон улсад дээгүүр бичигдэх гүний уурхайд хөндлөн малталтын хэмжээг сард дунджаар 1360 метр байхаар төлөвлөж, одоо уурхайн малталт нийтдээ 11.396 метрийн ахиц гаргасан хэмээн онцолжээ.

Үүнээс гадна төсөвт татвар байдлаар 363 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, Өмнөговь аймгаас 294 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна.

“Оюу Толгой” ХХК Гашуунсухайт боомтоор 843 мянган тонн, “Эрдэнэт” ТӨҮГ Замын-Үүд боомтоор 515 мянган тонн зэсийн баяжмал тус тус экспортолсон байна.    

Ер нь манай улсын зэсийн баяжмалын экспорт 2024 эхний 10 сард 1.4 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өсчээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *