“Багануурт 50 мВт-ын хүчин чадалтай батарей хураагуурын станц тогоо залгасан, туршилт хийгдэж байна”

0

Багануур дүүргийн нутаг дэвсгэрт 50 мВт-ын хүчин чадалтай, 200 мВт.ц-ийн багтаамжтай, 50 Гц-
ийн давтамжтай гурван фаз бүхий батарей хуримтлуурын станцыг барих ажил энэ оны есдүгээр сард эхэлж байгааг олон нийтэд танилцуулж байв.
Уг станцын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх тендерт БНХАУ-ын “Энвижн Энержи” компани шалгарч, 2024 оны 11 дүгээр сарын 30-нд дуусгах гэрээ байгуулсан юм.
Батарей хураагуурын станцын бүтээн байгуулалтын ажил дууссан эсэх талаар Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газраас лавлахад “50 мВт-ын хүчин чадалтай батарей хураагуурын станцыг барих ажил дуусаж, улсын комисс ажилласан.
11 дүгээр сарын 30-нд тогоо залгасан байгаа. Одоо станцын тохируулга болон туршилтын ажил хийгдэж байна. Туршилт 1-7 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Эрчим Хүчний Яамнаас туршилтыг болсон гэж үзвэл хүлээж авна” гэж мэдээллээ.
50 мВт-ын батарейн станц нь оргил ачааллын үеэр Улаанбаатар хотын төвийн системд эрчим
хүч нийлүүлнэ. Харин ачаалал буурахаар системээс гарч, өөрийгөө цэнэглэх онцлогтой байна.
Засвар, үйлчилгээг тогтмол хугацаанд хийсэн тохиолдолд батарейн станц 20-оос дээш жил ажиллах бүрэн боломжтойг БНХАУ-ын “Энвижн Энержи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. Чэн хэлж байсан юм.
Тус станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын баруун, зүүн хэсэгт батарей хураагуурын станцтай болж байна. Өмнө нь буюу 2023 оны 12 дугаар сард Эмээлтэд 80мВт-ын эрчим хүч нийлүүлэх батарей хураагуурын станц ажиллагаанд орсон билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *