Иргэн: Нарансэвстэйн боомтыг нээх нь “Талын мэлтэс”-ийг ашиглах гэсэн Хятадын талын ашиг сонирхол

0

Говийн их дархан цаазат газрыг хамгаалах, Нарансэвстэйн боомтыг нээхийг эсэргүүцэж Говь-
Алтай аймгийн Алтай, Цогт, Эрдэнэ, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумын нутгийн зөвлөл, “Хавтгай, Мазаалай” Их говийг хамгаалах ТББ, иргэдийн нэгдэл хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.
Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэн н. Түдэв “Хилээр дамжуулж зам тавихаар байгалийн
экосистем эвдэгдэхгүй гэж ярьж байгаад итгэхгүй байна. Зам тавихад зарцуулагдах усыг авахын тулд гүний худаг гаргана эсвэл булаг шандуудыг ашиглана. Ус алга болбол ан амьтан оршин тогтнох нөхцөлгүй болно” гэв.
Говь-Алтай аймгийн Алтай сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дарга Н.Бат-Эрдэнэ “Дэлхийд ховордсон ан амьтантай газрыг хоосон цөл гэж тайлбарлаад байгаа юм бэ? Нарансэвстэй нь боомтыг ард түмний нэрийг барьж ашиглалтад оруулна гээд яриад байгаа юм. Бургастай нь боомт гээд байна шүү дээ. Хятадын талаас тус боомтыг хөгжүүлэх саналууд
аль эрт гарч байсан. Мэддэг хүмүүсийнхээ үгийг төр сонсоосой гэж хүсмээр байна” гэв.
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн төлөөлөл “Говийн хөрс маш эмзэг. Манай нутгаас сонгогдсон есөн гишүүд энэ асуудлыг эргэж хараад дервөн үгтэй ганцхан өгүүлбэрийг хасуулж өгөөч ээ гэж гуймаар байна.
Дархан цаазат газрын тав дахь даргаар ажиллаж байсан Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат Б.Жамбалсүрэн “Ганц онгон дагшнаараа үлдсэн газар нутгаа үхэн зхтлээ хамгаалж үр хүүхдэдээ үлдээх ёстой юм шүү гэдгийг нутгийнхандаа захиж хэлмээр байна” гэв.
Говь-Алтай аймгийн Алтай сумын уугуул Н. Төмөрхүү “Нарансэвстэйн боомт нээгдэнэ гэдэг асуудал нь цаанаа Талын мэлтсийг Хятадын тал ашиглах гэсэн ашиг сонирхол яваад байна. Хор уршгийг нь тооцож үзсэн юм уу? Шинжлэх ухааны хүмүүс яагаад эсэргүүцээд байна вэ гэдгийг тооцож үзсэн юм уу?” гэв.
“Заавал Гансу мужтай холбогдож санхүүжилтээр нь 640км зам тавих гэж байгаа нь цөөхөн хүмүүсийн эрх ашиг байна гэж харж байна”
Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Г.Галтайхүү “Энэ асуудал дээр Байгаль орчны сайд С.Одонтуяа, Усны Газрын дарга 3.Батбаяр, Ойн газрын дарга Б. Оюунсанаа зэрэг хүмүүс өөрсдийнхөө дуу хоолойг хэлэх хэрэгтэй байна. Зам тавих нь 15км-ийн бүсэд гэж ярьж байсан бол сүүлдээ хилийн шугамаас 1 км-ийн зайтай тавигдана гэж яриад байна. Аль нь ч байсан ялгаагүй Говийн их дархан цаазат газрын дээгүүр л явна. Энэ зам чинь яг шулуунаараа тавигдахгүй. Зам тавихын тулд уснаас эхлээд маш их зүйл хэрэг болно шүү дээ.

Бургастай нь боомт нь Шинжань Уйгарын нутагтай шууд холбогдоно. Гансу мужаас илүү хөгжилтэй. Гэтэл яагаад заавал Гансу мужтай холбогдож санхүүжилтээр нь 640км зам тавих гэж байгаа нь цөөхөн хүмүүсийн эрх ашиг байна гэж харж байна” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *