Эмэгтэй хүний долоон шүдийг цохиж гэмтээн, нүдийг нь таг болтол зодсон хэргээр анхан шатны шүүхээс торгох ял сонссон Ч.Ганхуяг давж заалджээ

0

“Хас”-ын гэх тодотголтой өдгөө “Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг нар нь бусдын биед гэмтэл учруулсан хэргээр торгох ял сонссон билээ. 

Тодруулбал, Ч.Ганхуяг, Ч.Золбоо нар нь 2022 оны арванхоёрдугаар сард нэгэн эмэгтэйн биед халдаж, долоон шүдийг цохиж гэмтээн, нүдийг нь таг болтол зодсон хэрэгт холбогдож улмаар прокуророос тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус эрүүгийн хэргийг энэ оны аравдугаар сарын 09-ний өдөр хэлэлцэж, Ч.Золбоод 4 сая төгрөгийн, харин Ч.Ганхуягт 1 сая 350 мянган төгрөгийн торгох ял оноосон байдаг. Шүүхээс дээрх нэр бүхий хүмүүсийг анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг шалтгаанаар ийнхүү торгох ял оноосон юм. Харин прокуророос Ч.Ганхуяг, Ч.Золбоо нарт Эрүүгийн хуулийн 11.4-1 дэх хэсэг, 11.6-1 дэх хэсэгт зааснаар буюу нэг жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах ялтай зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг юм. 

Тэгвэл анхан шатны шүүхээс ийнхүү торгох ял сонссон Ч.Ганхуяг нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан байна. Одоогоор тэднийг гомдлыг хэдний өдөр хэлэлцэх тов гараагүй байгаа аж. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *