Монголд кураш бөхийн өсвөр, залуучууд, мастеруудын ДАШТ болно
Монголд кураш бөхийн өсвөр, залуучууд, мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ.
Хоёр өдөр үргэлжлэх тус тэмцээнд 34 орны 270 орчим тамирчин оролцохоор мэдүүлэг өгч, манай улсад иржээ. Кураш бөхийн ДАШТ-ийг манай улс 17 жилийн дараа эх орондоо дахин хүлээж буйгаараа онцлогтой. Анх манай улс насанд хүрэгчдийн ДАШТ-ийг 2007 онд зохион байгуулж байв.
Тэгвэл энэ удаа өсвөр үе, залуучуудын ес, ахмадын гурав удаагийн дэлхийн aварга шалгаруулах тэмцээн Монголд болж байна.
Монголд кураш бөхийн спорт хөгжөөд 30 жил болжээ.